Туршлагатай, түүхтэй ‘Ус-Эрдэнэ’-ийнхэн

Тус компани Увс аймгийн усны аж ахуйн суурин дээр 1991 онд байгуулагджээ. Түүнээс хойш усны барилга байгууламж, худаг уст цэг гаргах, усалгаатай газар тариалангийн услалтын системын шинэчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил эднийх Оюу толгой ХХК-иас зарласан малчдын гар болон гүн өрмийн худаг гаргах ажлын тендерт шалгарч, Өмнөговь аймгийн сумуудад 8 гүн өрмийн, 15 гар худаг зассан байна.

– 300 гаруй худаг, уст цэг шинээр гаргах болон сэргээн засварлажээ –

Говийн аймгуудад уст цэг сэргээх, бэлчээр усжуулах ажил сүүлийн жилүүдэд хөрөнгө мөнгө, хүн хүчээс шалтгаалаад бараг мартагдсан. Малын бэлчээр байгаа ч худаг уснаас шалтгаалаад ашиглаж чаддаггүй. Тиймээс Оюу толгой компани “Бэлчээрийн менежментийн хөтөлбөр”-ийнхөө хүрээнд, эвдэрч ашиглалтгүй болсон хуучин худгуудыг засч сайжруулах, сэргээх ажил хийж байна. Энэ ажлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж ирсэн юм.

Тэдний нэг бол Монгол улсын усны салбарын ууган компаниудын нэг 'Ус-Эрдэнэ' ХХК юм. Тус компани Увс аймгийн усны аж ахуйн суурин дээр 1991 онд байгуулагджээ. Түүнээс хойш усны барилга байгууламж, худаг уст цэг гаргах, усалгаатай газар тариалангийн услалтын системын шинэчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил эднийх Оюу толгой ХХК-иас зарласан малчдын гар болон гүн өрмийн худаг гаргах ажлын тендерт шалгарч, Өмнөговь аймгийн сумуудад 8 гүн өрмийн, 15 гар худаг зассан байна. Үүнээс өмнө Дундговь, Дорноговь, Говь-Алтай гээд говийн аймгуудад худаг гаргаж байсан туршлагатай, түүхтэй компани. Тийм ч учраас ажлаа сайн гүйцэтгэж, Оюу Толгой ХХК-ийн 2013 оны 12 сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.

'Ус-Эрдэнэ' ХХК-ийн дэд захирал О.Алтансүх “Манай компанид мэргэжилтэй боловсон хүчнүүд дагнаж ажилладаг. Мэргэжилтэн, ажилчдын нийгмийн асуудал, мэдлэг боловсролд анхаарч хүмүүсээ гадаад, дотоодод сургаж байна. Туслах ажилтнаа оруулаад нийтдээ 80 ажилтантай. Цаашдаа усны салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон ажлууд хийнэ гэсэн бодолтой байгаа” гэж ярьсан юм. Үнэхээр усны чиглэлээр дагнасан, олон жилийн туршлагатай, мэргэжлийн байгууллага ховор байдаг аж. Тэрээр Өмнөговь аймагт хийсэн ажлынхаа талаар “Худгаа сэргээн зассаны дараа хэрхэн арчилж, хамгаалах талаар гарын авлага малчдад өгсөн байгаа. Үүнээс гадна малчдын хүсэлтээр үер, элсний нүүдлээс худгаа хамгаалсан далан байгуулсан. Бид гүн өрмийн худагт 10 жилийн баталгаа гаргасан” хэмээн ярилаа.

Тус компани нийтдээ 300 гаруй худаг, уст цэг сэргээн засварлажээ. Эдний орон тооны мэргэжлийн ажилтан нь бүгд мэргэжлийн өрмийн мастерууд байдаг.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн