Б.Наранбаатар: Оюу Толгойтой хамтарч ажилласнаар 40 гаруй хүн ажлын байртай болсон

Тус компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2012 онд найман ажилтантай байгуулагдаж, тээврийн үйлчилгээ, худалдааны чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Үүний дараа жил буюу 2013 оноос Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж, уурхайд ажилчид зөөх автобусны түрээсийн үйлчилгээ үзүүлэх болжээ.

– Ханбогд хурд ХХК-ийнхан аюулгүй ажиллахыг зорилгоо болгодог –

Орон нутгийн ханган нийлүүлэгчдийн нэг Ханбогд хурд ХХК-ийг танилцуулья. Тус компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2012 онд найман ажилтантай байгуулагдаж, тээврийн үйлчилгээ, худалдааны чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Үүний дараа жил буюу 2013 оноос Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж, уурхайд ажилчид зөөх автобусны түрээсийн үйлчилгээ үзүүлэх болжээ. Мөн Оюу Толгойд үйлчилгээ үзүүлэгч CIS компанид автобусын түрээсийн үйлчилгээ үзүүлэх болжээ. Эднийх одоогоор 40 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Уул уурхайн компанид найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд ажлаа сайтар төлөвлөж, болзошгүй үед үйлчлэх нөөцийн хоёр автобус бэлэн байлгадаг. Үүний зэрэгцээ тээвэр зохицуулагч, автын инженер, цахилгаанчин, хүний нөөцийн ажилтан, нягтлан бодогч зэрэг мэргэжлийн хүмүүс ажиллуулж, бүх ажилтнаа аюулгүй ажиллагаа болон холбогдох сургалтуудад хамруулдаг.

Компанийн захирал Б.Наранбаатар “Оюу Толгойтой хамтарч ажилласнаар Ханбогд сумын 30 гаруй, бусад аймаг, сумын 10 орчим хүнийг байнгын ажлын байртай болголоо. Үүнээс гадна 4-5 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн автобус, машиныг үйл ажиллагаандаа оролцуулж, тэдний бизнесийг дэмжиж байна” хэмээн ярилаа.

Тэрээр “Бид аюулгүй ажиллахыг зорилгоо болгодог. Хүмүүсээ сурч хөгжихөд анхаарч, хоёр ажилтнаа аюулгүй ажиллагааны 45 хоногийн сургалтад суулгахаар төлөвлөж байгаа. Сумынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудын цэцэрлэгт тусламж үзүүлж, материаллаг бааз сайтай тохилог орчинд өсч хүмүүжихэд нь хувь нэмрээ оруулахаар хөрөнгө оруулалт хийж ирлээ” гэж танилцуулсан юм.

“Ханбогд хурд”-ынхан цар хүрээгээ нэмэгдүүлж, татвар төлөлтөөр сумандаа эхний тавд багтаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулагч томоохон аж ахуйн нэгжийн нэг болж өргөжсөөр байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн