Монгол улс, Улаанбаатар хот – Залуу уран бүтээлчдийн дахивар хог хаягдлаар бүтээсэн орчин үеийн баримал болон бусад урлагийн үзэсгэлэн Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан гэр” галерейд өнөөдөр нээгдэж байна.
Рио Тинто группийн ивээн тэтгэлэг, Монголын Урлагийн Зөвлөлийн санаачилгаар зохион байгуулж байгаа хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалсан “Дараа нь харамсахгүйн тулд..Та хогоо багасга, бод, боловсруул” нэртэй энэхүү урлагийн үзэсгэлэнг 3 дугаар сарын 19-31-ний хооронд олон нийтэд толилуулах юм.
Үзэсгэлэнд долоон залуу уран бүтээлчийн дахивар хог хаягдлаар бүтээсэн орчин үеийн баримал буюу инстоляци, фото, видео зэрэг ажлууд тавигджээ. Эдгээр бүтээлүүд нь хүмүүст өөрсдөө хог хаягдлын анхан шатны үйлдвэрлэгч гэдгийг ухааруулах, хог хаягдлаа бууруулах, ангилах, ухаалаг хэрэглээг хэвшүүлэхийг сануулж, энэ чиглэлээр тулгамдсан олон асуудал байгаа талаар нээлттэй ярилцлага өрнүүлэхийг хичээсэн байна.
Монголын Урлагийн Зөвлөлийн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийн ззхирал Х.Оюундарь “Олон улсад орчин үеийн урлагийн бүтээлүүд нь зөвхөн хүн төрөлхтний гоо сайхан, төгс төгөлдөрийн илэрхийлэл байхаас гадна нийгэмд өрнөж буй олон талт үйл явцыг илэрхийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх чиг хандлагатай болж байна. Тиймээс зохион байгуулагчид уран бүтээлийн хийц, хэлбэрээс илүү, бүтээлийн санаа, сэдэл, нийгэмд хүргэх үр нөлөө, ач холбогдлыг чухалчилсан” хэмээн ярилаа.
Үзэгч та бүхэн “Дараа нь харамсахгүйн тулд..Та хогоо багасга, бод, боловсруул” урлагийн үзэсгэлэнг хүрэлцэн ирж сонирхоорой.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.