Өмнөговь аймаг дахь “Их говийн эрчим хурд” ХХК нь 2012 онд байгуулагдсан шинэхэн байгууллага. Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч дэлхийд тэргүүлэгч Оюу Толгой уурхайд бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, амжилт, ололттой ажиллаж байгаа компани юм.
Өмнөговь аймаг дахь “Их говийн эрчим хурд” ХХК нь 2012 онд байгуулагдсан шинэхэн байгууллага. Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч дэлхийд тэргүүлэгч Оюу Толгой уурхайд бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, амжилт, ололттой ажиллаж байгаа компани юм. Эднийх 2013 оноос Оюу Толгойд хуванцар хогийн сав, барилгын материал болон багс, будаг, хөөс, эмульс, эрэг боолт, гагнуурын хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Ийнхүү бараа бүтээгдэхүүн нийлүүлснээр найдвартай, итгэлтэй түнш болж, баглаа боодол, бичиг баримт хөтлөлт, тээвэрлэлтийн талаар ихийг сурч, мэдэж байгаа аж. Үүнээс гадна үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутагт шинээр ажлын байр ч гаргах болжээ.
“Их говийн эрчим хурд” ХХК-ийн захирал Д.Баттүвшин “Манай компани гагнуурын болон барилгын материалын нэр төрлөө олшруулж, нийлүүлэлтийн найдвартай байдлыг бэхжүүлж, сумын иргэдэд чиглэсэн ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаагаа өргөжүүлэх зорилготой” хэмээн ярилаа.
Орон нутгийн компаниуд уул уурхайн компанийн нийлүүлэгч болохын тулд зах зээлээ судлах, бараа, бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах, харилцагчидтайгаа нягт хамтран ажиллах шаардлагатай байдаг. Тэгвэл Их говийн эрчим хурд компанийнхан энэ шаардлагыг хангаж, амжилттай ажиллаж ирлээ. Тиймээс энэ амжилтаараа 2013 оны 11 дүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
Дашрамд өгүүлэхэд, Оюу Толгой компани өөрийн хамтрагч ханган нийлүүлэгч нарын үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшааж урамшуулах зорилгоор 2011 оноос сар бүр жижиг, дунд, Өмнөговийн гэсэн гурван төрлөөр шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулж ирсэн уламжлалтай юм. Энэхүү шагнал нь бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэлт болон материалд тавигдах шаардлагууд дээр үндэслэн нийлүүлэгчдийн өрсөлдөх чадвар, найдвартай байдлыг дэмжиж, урамшуулах зорилготой юм.
Хариулт үлдээнэ үү