Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, бусдыгаа манлайлсан олон байгууллага, компани бий. Эдгээр газрууд томоохон барилга байгууламжаас эхлээд засвар үйлчилгээний ажлуудыг ч хийж гүйцэтгэсэн юм. Ийм нэг компани бол Монголын үндэсний 'Барилга корпораци' юм.
– 'Барилга корпораци' 456,000 хүн/цаг аюулгүй ажилласан анхны Монгол компани –
Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, бусдыгаа манлайлсан олон байгууллага, компани бий. Эдгээр газрууд томоохон барилга байгууламжаас эхлээд засвар үйлчилгээний ажлуудыг ч хийж гүйцэтгэсэн юм. Ийм нэг компани бол Монголын үндэсний 'Барилга корпораци' юм. Тус компанийн Оюу Толгойтой хамтарсан түүх бусдаасаа илүү. Эднийх 2006 оноос өнөөдрийг хүртэл барилга угсралт, кемпийн бүх төрлийн үйлчилгээ, ханган нийлүүлэлт гэсэн гурван үндсэн чиглэлээр ажиллаж байгаа юм. Төслийн талбай дахь агуулахаас эхлээд баяжуулах үйлдвэрийн зарим хэсэг, Монголдоо томоохонд тооцогдох Соёл, спортын төв гээд олон барилгын ажил гүйцэтгэсэн байна.
Тус компанийнхан “Оюу Толгой Монголын компаниудад шударгаар өрсөлдөх боломжийг нээлттэй олгож байгаа. Хамтран ажилласан хугацаанд бидэнд бизнесийн өсөлт, хөгжлийн олон боломж бүрдсэн. Түүнчлэн компанийн нэр хүнд эрс өссөн. Гадаадын байгууллагууд хамтарч ажиллах санал тавьж байна. Тэдний саналыг авч зарим ханган нийлүүлэлтийг хийж байна. Энэ бол Оюу Толгойгоос сурч мэдсэний илэрхийлэл” хэмээн тайлбарлаж байсан.
Үүнээс гадна олон улсын том төсөлтэй хамтарч ажиллах талаар ч нэлээд их зүйлийг сурч мэдсэн аж. Ийм боломжийг Оюу Толгой Монголын олон мянган компанид олгож байгаа нь өөрөө маш том амжилт гэдэгтэй санал нэгтэй явдаг байна. Компанийнхан уурхайн барилгын талбай дээр ажлын цагаа баримталж, аюулгүй байдлыг дээд зэргээр мөрдөж хэвшүүлжээ. Энэ бүхэн тэдний аюулгүй ажиллагааны талаар сурч, мэдсэн зүйлс. Үүнийгээ ч үйл ажиллагаандаа баталж, 2010 онд 456,000 хүн/цаг осол аюулгүй ажилласан анхны Монгол компани болж байв. Бас Оюу Толгой уурхай дахь Соёл, спортын төвийг 100 орчим ажилтантайгаар хамгийн сүүлийн үеийн зарим дэвшилтэт техник, технологи ашиглан найман сарын хугацаанд барьсан гээд амжилтуудыг нь дурдаад байвал олон.
'Барилга корпораци'-ийн хамт олон 2010 онд хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч шилдэг байгууллага, 2011 онд ажлын байр бий болгогч шилдэг ханган нийлүүлэгч, 2012 оны 2 дугаар сарын шилдэг гэрээлэгч, 2013 оны 11 дүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгч гээд олон шагнал авсан нь тэдний амжилт, ололтыг ч баталж байгаа хэрэг.
Хариулт үлдээнэ үү