Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх зорилготой олон компани зах зээлд шинээр 'хөл тавьж' амжилттай ажиллаж байна. Тэдний нэг бол Зэст Экспресс ХХК юм. Эднийх 2013 оны 5 дугаар сараас Оюу Толгой компанитай хамтран ажиллаж байгаа юм. Уурхайд шаардлагатай тоног төхөөрөмжүүд, сэлбэг эд анги, автомашины сэлбэг, сантехникийн болон хийн хоолойн сэлбэг материал, халаалт дулааны эд анги, тусгай зориулалтын хувцас хэрэглэл, багаж хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг аж.

Зэст Экспресс ХХК-ийн менежер Г.Ган-Эрдэнэ “Бид Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар олон давуу бий боллоо. Гадаад худалдаа, борлуулалт, захиалга хариуцсан гурван менежерийн шинэ ажлын байр гаргасан. Борлуулалтын орлого 40 орчим хувиар өссөн байгаа. Бас ажилчдын гадаад худалдааны зах зээлийн талаархи мэдлэг чадвар ч тасралтгүй дээшилж байна” хэмээн ярилаа.
Тус компани өнгөрсөн хугацаанд гадаадын уул уурхайн тоног төхөөрөмж борлуулдаг онлайн худалдааны байгууллагууд, үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдтэй байнгын хамтын ажиллагаатай болжээ. Мөн олон улсын тээвэр зуучийн найдвартай, шуурхай гарцуудыг олж өөрийн байгууллагадаа хэрэглэдэг байна. Зэст Экспресс компанийнхан үйл ажиллагаагаа өргөжүүлж, уул уурхайн тоног төхөөрмжийн хамгийн том зах зээл болох АНУ, Канад, БНХАУ зэрэг орнуудад өөрийн төлөөлөгчтэй болж, Итали, Герман, Солонгос, Франц зэрэг орнуудын томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Компанийн ашиг орлого өсөж, цалин хөлсөө нэмэгдүүлснээр ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрджээ. Улсад төлөх татварын хэмжээ ч нэмэгджээ. Зэст Экспресс компанийн хувьд гараа сайн эхэлж, ажлаа ч эрчимжүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Чикаго, БНХАУ-ын Бээжин, Эрээн хотуудад бараа материал хадгалах агуулахтай болсон бөгөөд Улаанбаатар хотод энэ онд агуулахаа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус компани Оюу Толгой ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
Хариулт үлдээнэ үү