Монгол улс, Улаанбаатар хот – Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд Оюу Толгой компанид эрүүл ахуйн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн үр дүнтэй хангаж, үүнд олон улсын стандартыг хэрхэн мөрдөж буй талаарх туршлагыг нь судлах, уул уурхайн компаниудад үлгэр жишээ үзүүлэх зорилгоор энэ сарын 12-15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн уурхайд ажиллав.
Оюу Толгойд томилолтоор ажилласан Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг “Оюу Толгойн уурхайд томилолтоор ажилласан гол зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр Оюу Толгойн тогтолцоог судлах явдал мөн. Энэ нь хамгийн энгийнээс эхлээд бүхэл бүтэн томоохолн баяжуулах үйлдвэрт байж болох олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бий болгосон нь Монголдоо цорын ганц, цөөхөн аж ахуйн нэгжүүдийн нэг гэж бодож байна. Энэ асуудлыг үндэсний хэмжээнд яаж шийдэх вэ, Оюу Толгойн олон улсын стандартын энэ тогтолцоог яаж бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх вэ гэдэг дээр Оюу Толгой компани бидэнтэй хамтран ажиллаж, туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” гэж хэлэв.
ХАХНХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Нарантуяа “Эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдлын талаар гарсан хуулийн хэрэгжлилт Оюу Толгой компани дээр хэрхэн яаж хэрэгжиж байгаа талаар танилцаж байна. Бид үйлдвэр, ил уурхай дээр очиж үзлээ, мөн сургалтад сууж зааварчилгаа авлаа. Хөдөлмөрийн аюулгүй ажилагааг хуулийн дагуу маш сайн хэрэгжүүлж байгааг бодит байдал дээр харлаа. Манай яамны гол зорилго нь иргэдийг үйлдвэрлэлийн ослоос урьдчилсан сэрглийлэхэд ямар нөхцөл хангасан байх ёстойг бид үзэхийн тулд Оюу Толгойд ажилласандаа баяртай байна” гэв.
Хоёр яамны ажлын хэсгийнхэн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар Оюу Толгой компаниас хэрэгжүүлж буй бодлого, хийж буй ажил, түүний үр дүнг өндрөөр үнэлж, уул уурхайн бусад компаниудад тэрхүү туршлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү