АНУ-ын Кеннекот уурхайд жилийн үйлдвэрлэлийн дадлага хийхээр гэр бүлтэйгээ явж байна

Ялгуусан хэмээх модон морин жилийн босгон дээр Оюу Толгой компанийн "Шинэ төгсөгч хөтөлбөр"-т хамрагдсан 16 шинэ төгсөгч АНУ руу дадлага хийхээр мордлоо. Тэд Рио Тинто компанийн АНУ-ын Юта мужийн 130 жилийн түүхт Кеннекот уурхайд нэг жил үйлдвэрлэлийн дадлага хийж мэргэжил нэгт нөхөдтэйгөө мөр зэрэгцэн ажиллах юм. Эдгээр залуус "Шинэ төгсөгч хөтөлбөр"-т хамрагдсан цагаасаа Оюу Толгой компанийн баяжуулах, ил уурхай, хөрөнгийн удирдлага, байгаль орчин, аюулгүй ажиллагаа зэрэг хэлтсүүдэд ажиллаж байсан юм.

Энэ үеэр Баяжуулах үйлдвэрийн цахилгааны дадлагажигч инженер Н.Билгүүний сэтгэгдлийг сонслоо.