Компанийн захирал Ш.Эрдэнэ-Очир “Бид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, ажилтнуудынхаа мэдлэг чадварыг сайжруулахад анхаарч байна. Аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулж, ажилчдаа хувийн хамгаалах хэрэгсэлээр хангадаг. Бас ажилчдынхаа мэдлэг чадварт анхаарч англи хэлний сургалтанд үе шаттай хамруулсан” хэмээн ярилаа.
Оюу Толгой уурхайд олон компани үйлдвэрлэл, үйлчилгээ нийлүүлдэг. Тэдгээрийн нэг бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хангүрд ХХК юм. Тус компани 2012 онд хүнд даацын автомашины түрээсийн болон тээврийн үйлчилгээ, гадаад дотоод худалдааны чиглэлээр байгуулагджээ. Оюу Толгой компанитай 2013 оноос хамтран ажиллаж, хог, бохир, цэвэр болон цэвэршүүлсэн усны том оврын автомашины түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаагийн нэг нь уурхайн талбайд тоосжилт бууруулах усалгааны машины түрээсийн үйлчилгээ юм . Ийм олон компани өнөөдөр Оюу Толгой уурхайд ажиллаж, зэсийн баяжмалын үйлдвэрлэлд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа төдийгүй орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж байна.
Ийнхүү ханган нийлүүлэгч болсноор борлуулалтын орлого нэмэгдэж, машин тоног төхөөрөмжийн шинэчлэл хийн, орон тоогоо нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээ ажилчдынхаа цалин хангамжийг ч нэмэгдүүлсэн байна.
Компанийн захирал Ш.Эрдэнэ-Очир “Бид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, ажилтнуудынхаа мэдлэг чадварыг сайжруулахад анхаарч байна. Аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулж, ажилчдаа хувийн хамгаалах хэрэгсэлээр хангадаг. Бас ажилчдынхаа мэдлэг чадварт анхаарч англи хэлний сургалтанд үе шаттай хамруулсан” хэмээн ярилаа. Хангүрд компанийнхан орон нутагт үйл ажиллагаа явуулж, хөдөлмөр хамгааллын дүрэмт хувцас үйлдвэрлэгчийг дэмжин, өөрсдийн хувцасаа оёулж байгаа юм.
Хангүрд компанийнхан авто баазаа шинэчилэх, үйл ажиллагаагаа өргжүүлэх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч компани болох зорилготой ажиллаж байна.
Өнөөдөр ийм олон компани Оюу Толгой уурхайд ажиллаж, зэсийн баяжмалын үйлдвэрлэлд хүч нэмж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Хариулт үлдээнэ үү