Г.Нацагдорж: Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны жишигт нийцэх зорилготой

Компанийн Хүний нөөцийн захирал Г.Нацагдорж “Оюу Толгой компанитай хамтран ажиллаад олон үр дүн гарч байна. Үүний нэг бол аюулгүй ажиллагаа. Тэдний аюулгүй ажиллагааны олон улсын жишигт нийцэх зорилготой ажилладаг. Тиймээс энэ талаар маш их зүйлийг тасралтгүй сурч мэдэж байна. Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаархи мэдлэгээ хэрэгжүүлэх зорилгоор нэг сарын аян зохион байгуулсан” хэмээн ярилаа.

Оюу Толгой компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс хамтран ажилладаг гэрээт байгууллага, ханган нийлүүлэгчдэдээ ч нэгэн адил ийм шаардлага тавьж ажилладаг. Үүнийг ханган нийлүүлэгчид өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажлын байрны шинэ соёлыг Монголдоо бий болгож байгаа юм.

Эдгээр газрын нэг бол НБИК компани юм. Компанийн Хүний нөөцийн захирал Г.Нацагдорж “Оюу Толгой компанитай хамтран ажиллаад олон үр дүн гарч байна. Үүний нэг бол аюулгүй ажиллагаа. Тэдний аюулгүй ажиллагааны олон улсын жишигт нийцэх зорилготой ажилладаг. Тиймээс энэ талаар маш их зүйлийг тасралтгүй сурч мэдэж байна. Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаархи мэдлэгээ хэрэгжүүлэх зорилгоор нэг сарын аян зохион байгуулсан” хэмээн ярилаа. НБИК компанийн хамт олон 2014 оныг хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны бодлогын жил болгон зарлажээ. Уул уурхайн барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлого хоёр зэрэгцэн явах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл чанартай барилгыг аюул осолгүй барих ёстой гэсэн бодлого баримталдаг.

Эднийх өнөөдөр 300 гаруй үндсэн ажилтантай, уул уурхайн барилга, угсралтын чиглэлээр түлхүү ажиллаж, томоохон бүтээн байгуулалтад оролцож байгаа аж. Оюу Толгой компанитай 2013 оноос хамтран ажиллаж, бараа материал нийлүүлэхээс гадна барилга угсралтын ажил гүйцэтгэж байна. Хүнд даацын машины засварын төвийн барилга болон аюулгүй ажиллагааны сургалтын төвийн барилга дээр ажиллажээ. НБИК ХХК-ийн дэд захирал Х.Болдсүх цаашдын зорилгынхоо талаар “Бид Монголын барилгын стандартыг нэг шат ахиулан олон улсын төвшинд хүргэж, Оюу Толгой шиг томоохон төслүүдэд гар бие оролцож, Монголынхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах зорилготой явдаг” гэж ярилаа.

Оюу Толгой ХХК ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. НБИК ХХК 10 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн