Оюу Толгой ХХК-ийн 2013 оны шилдэг ажилтан Б.Бат-Онолт

Хамгийн бага зардлаар үр ашигтай ажиллах нь тогтвортой бизнесийн үндэс


Зураг дээр даран PDF хувилбарыг үзэх

Та Б.Бат-Онолттой танилц. Түүний манлайлах, удирдах ур чадвар, багийн амжилттай ажлын үр дүнд Оюу Толгойн үйлдвэрийн усны дахин ашиглах хувийг нэмэгдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, ус бага ашиглах технологийг сайжруулж, байгаль орчинд ээлтэй, бага зардлаар үйлдвэрлэл явуулах боломж бүрдүүлсэн юм.

2012 оны барилга бүтээн байгуулалтын ид үед Оюу Толгойд ажилд орсон тэрээр өнөөдөр баяжмалын үйлдвэр, экспортын үйл ажиллагаа жигдэрсэн Оюу Толгой компанийн 2013 шилдэг ажилчны нэгээр шалгарсан юм.

Тэрээр "Шилдэг ажилтнаар шалгарахад нөлөөлсөн зүйл бол багийн ажил. Энэ шагналыг хамт олныхоо хүчээр, хамтдаа авлаа гэж ойлгож байна. Мэдээж манай компани өдгөө барилга, бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжээд байгаа нь инженерүүдээс хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр ашигтай ажиллах санаачилга, ур ухаан шаардаж байгаа. Аливаа бизнес бага зардаар өндөр ашигтай ажиллах нь тогтвортой байдалд хамгийн чухал гэж би үздэг. Тиймээс компанийнхаа тогтвортой ажиллах бололцоог хангахын тулд бүхий л ур чадвар, мэдлэг оюунаа дайчилж ажиллана" гэсэн юм.