Оюу Толгой ХХК-ийн 2013 оны шилдэг ажилтан Д.Бүдрагчаа

Бид хамтдаа баяжмал үйлдвэрлэж баялаг бүтээдэг бизнесийг хөгжүүлж байна


Зураг дээр даран PDF хувилбарыг үзэх

Та Д.Бүдрагчаатай танилц. Баяжуулах үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн металлургич. Химийн инженер, металлургичийн мэргэжилтэй. Оюу Толгойд 2003 оноос ажиллаж байгаа нэгэн.

Металлургийн лабораторийн бүх төрлийн сорил хийх ажлын мэдээллийн бааз дээр суурилсан стандарт файлуудыг боловсруулах ажлыг амжилттай удирдаж, 2013 оны шилдэг ажилтан болжээ.

Тэрээр "Хүдрийн металлургийн судалгаа хийх энэ ажил хариуцлагатай. Бидний ажлыг хамтын ажиллагаа, харилцан туслалцаагүйгээр төсөөлөх боломжгүй юм.

Оюу Толгойчууд хамтдаа бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжсэн түүхийг бичилцэж, өдгөөүйл ажиллагаагаа жигдрүүлэх үйлсэд оролцож буйгаараа бахархдаг. Одоо барилга бүтээн байгуулалтаа ардаа орхиж, баяжмал үйлдвэрлэж, баялаг бүтээдэг бизнесийг та бид хамтдаа хөгжүүлж байна" гэсэн юм.