Тасралтгүй ажиллаж буй манай үйлдвэрт техникийн найдвартай байдал чухал
Зураг дээр даран PDF хувилбарыг үзэх
Та С.Ёндоншаравтай танилц. Тэрээр удирдах авьяастай, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн. Өнгөрсөн онд Оюу Толгой компанийн шилдэг ажилтнаар шалгарсан юм.
Түүнийг 2012 онд анх ажилд орох үед ил уурхайн хүнд машин механизмын засварын газар байгуулагдсанаар өнөөдөр үйл ажиллагаа нь жигдэрч ил уурхайн техникийн найдвартай байдлыг хангах боломж бүрдсэн юм. Түүний багийн ажил цаг нартай уралдсан тун хариуцлагатай. Ил уурхайн бүх машин тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцдаг.
Тэрээр “Манай хамт олны ажил бол яг түргэн тусламжийн эмчийнхтэй адил. Уурхайн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Тэр тусмаа энэ олон машин, техник найдвартай, аюулгүй ажиллах шаардлагатай. Оюу Толгойн бүтээн байгуулалт амжилттай дуусч, одоо экспортоо тасралтгүй хийхэд Монголынхоо шилдэг залуустай хамт ханцуй шамлан ороод байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэв.
Leave a Reply
You must be logged in to post a comment.