Хөгжлийн жишээг ‘Ханбогд хөгжил’-өөс

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 'Ханбогд хөгжил' ХХК Оюу Толгой уурхайд хамгаалалтын гутал, нүдний шил, уналтаас хамгаалах бүс, гар чийдэн зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг.

Өнөөдөр дэлхий нийтээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах нэгдмэл зорилготой болсон. “Ханбогд хөгжил”-ийнхөн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилт тавьж, тээврийн хэрэгсэлийн урсгал болон хуваарьт засвараа тогтмол хийж, агаарын бохирдол багасгаж байна.

Өмнийн говийн компаниуд өдрөөс өдөрт өргөжин тэлсээр. Үүнийг олон компани харуулж, баталж байна. Тэдний нэг бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын 'Ханбогд хөгжил' ХХК юм. Эднийх Оюу Толгой уурхайд хамгаалалтын гутал, нүдний шил, уналтаас хамгаалах бүс, гар чийдэн зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг. Үүнээс гадна хүн тээврийн хуваарьт үйлчилгээ үзүүлж байгаа юм. Тус компани 2012 онд Оюу Толгой компанийн Улаанбаатар хот дахь агуулах руу нийлүүлэлтээ хийдэг байв. Харин 2013 онд ханган нийлүүлэлтийн сүлжээгээ сайжруулж, уурхай дахь төв агуулахад шууд нийлүүлдэг болжээ. Бас ажилтнуудаа хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, Оюу Толгой компани, Сангийн яам, аймаг, орон нутгаас зохион байгуулсан сургалтуудад хамруулжээ. 'Ханбогд хөгжил' компани жил бүр ажилчдынхаа сонирхол, чадварыг харгалзан төрөл бүрийн сургалтад хамруулдаг байна.

'Ханбогд хөгжил' ХХКийн захирал Б.Баярхүү “Бид гадны болон хөндлөнгийн байгууллагын шалгалтаар батлагдсан Монгол улс, олон улсын стандартад нийцсэн чанарын тэмдэгтэй, бараа үйлчилгээ нийлүүлэх зорилготой. Оюу Толгой компанийн Гэрээ Хэрэгжүүлэх Чадварын үнэлгээнд 2,5-аас дээш оноо авч тэнцсэн байгаа. Манай компани өнөөдөр 18 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 2013 онд шинээр найман ажлын байр гаргасан” хэмээн ярилаа.

Өнөөдөр дэлхий нийтээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах нэгдмэл зорилготой болсон. 'Ханбогд хөгжил'-ийнхөн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилт тавьж, тээврийн хэрэгсэлийн урсгал болон хуваарьт засвараа тогтмол хийж, агаарын бохирдол багасгаж байна. Мөн хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаж зориулалтын саванд хийдэг. Уул уурхай төдийгүй бүхий л үйлдэрлэлд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавих болж. Тиймээс энэ компанийнхан ЭМААБОны дүрэм журмыг мөрдөхийн зэрэгцээ бүх хүмүүсээ ажлын байранд гаргахын өмнө өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгаа өгдөг.

Оюу Толгой ХХК ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. 'Ханбогд хөгжил' ХХК 9 дүгээр сарын Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн