Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК оюутан залуусын дунд 'Оюу Толгойг хэн сайн мэдэх вэ?' эссэ бичлэгийн уралдаан хоёр дахь удаагаа зарлаж, саяхан дүнгээ гаргалаа. Уралдаан 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 28 хүртэл нэг сарын хугацаатай үргэлжилж, их, дээд сургууль, коллежийн 41 оюутан бүтээлээ ирүүлжээ. Уралдаанд эхний 3 байранд орж, ялагчаар тодорсон МУИС-ийн харъяа 'Улаанбаатар' сургуулийн Социологи нийгмийн ажилтны 4-р дамжааны оюутан Б.Буян-Эрдэнэ, ШУТИС-ийн Олон улсын тээврийн менежментийн 3-р дамжааны оюутан Б.Намуун, 'Чингис хаан' дээд сургуулийн Олон улсын харилцааны 3-р дамжааны оюутан Б.Баттөр нар Оюу Толгой уурхайд зочилж, Монголын хамгийн том бүтээн байгуулалтай танилцахын зэрэгцээ энергийн төв, Дэмчогийн хийдээр аялах юм.
![]() Эссэ |
![]() Эссэ |
![]() Эссэ |
Уралдааны ялагч оюутан Б.Намуун “Өөрийгөө сорьж энэ уралдаанд оролцлоо. Оюу Толгойн талаар телевизийн нэвтрүүлэг, цахим хуудсаас мэдээлэл авсан. Надад их урам өглөө” гэсэн бол Б.Буян-Эрдэнэ “Баялаг бүтээж байгаа Оюу Толгойн тухай илүү ихийг мэдэхийг хүссэн учраас энэ уралдаанд оролцсон. Өндөр техник, технологитой гэж сонсож байсан. Бас цахим хуудсаас нь ажилчдынхаа орчин нөхцөл, аюулгүй байдлыг сайн хангадаг гэсэн мэдээлэл авсан байгаа. Очиж үзэх сэтгэл төрсөн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин оюутан Б.Баттөр “Компанийн тухай мэдээллийг цахим хуудас болон Мэдээллийн төвөөс авсан байгаа. Өмнө нь сөрөг ойлголттой байсан. Өөрөө судлаад, мэдээллийг нь уншаад буруу ойлголттой явснаа мэдсэн” гэж ярилаа.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.