‘Энержи Интернэшнл’ ХХК-ийн захирал Г.Занданхүү “Бид Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар олон улсын компанийн шилдэг менежмент, ялангуяа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон мэргэжлийн системтэй сургалтын талаар маш олон зүйлийг сурч байна.
Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг дэд бүтэц, цахилгаан эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож, дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа мэргэжлийн компаниуд цөөнгүй бий. Тэдний нэг бол ‘Энержи Интернэшнл’ ХХК юм. Эднийх эрчим хүч, уул уурхайн компаниудад зөвлөгөө өгөх үйлчилгээ, техник эдийн засгийн үндэслэл, эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг чиглэлүүдээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.
Тус компани нь Оюу Толгой төсөлд эрчим хүчний зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа 2003 оноос эхэлсэн бөгөөд 2010 оны 11 дүгээр сараас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түүхий усны хангамжийн систем, ус цэвэрлэх, савлах үйлдвэрийн ашиглалт, засварын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
‘Энержи Интернэшнл’ ХХК-ийн захирал Г.Занданхүү “Бид Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар олон улсын компанийн шилдэг менежмент, ялангуяа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон мэргэжлийн системтэй сургалтын талаар маш олон зүйлийг сурч байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ‘Ослыг тэглэе’ уриан дор Эрүүл мэнд аюулгүй ажиллагаа байгаль орчны олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн” хэмээн ярилаа.
Тус компани нь 2012 оноос эхлэн төслийн ашиглалт, засварын үйл ажиллагааны гүйцэтгэлийг KPI буюу гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийн биелэлтээр дүгнэх систем нэвтрүүлж байна. Энэ ажил ч үр дүнгээ өгч Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны ур чадварыг дүгнэх, сайжруулах зорилгоор явуулдаг олон улсын Achilles аудитын компанийн шалгалтаар хоёр удаа хангалттай сайн үнэлгээ авчээ.
‘Энержи Интернэшнл’ компани нь Оюу Толгой төслөөс ‘Эрдэнийн говь’ цом өргөмжлөлийг 2011, 2012 онд авснаас гадна 2012 оны 5, 2013 оны 7 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгч, 2012 онд Үндэсний татварын албаны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжийн батламж, ‘Хөх Дэвтэр’ дээд шагнал, Монголын Менежментийн Холбооны 2012 оны “Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч, шилдэг аж ахуйн нэгж”-ээр тус тус шалгарчээ.
Хариулт үлдээнэ үү