Уурхайн ажилчид ‘Говь брэнд’-ийн хэрэглэгчид

Тус компанийн ‘Говь брэнд’ оёдлын үйлдвэр 2010 оноос Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж, бүх төрлийн хөдөлмөр хамгааллын хувцасыг чанарын өндөр түвшинд оёж нийлүүлэх болжээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ‘Баян уул’ ХХК 1993 онд байгуулагджээ. Үүний дараа барилгын материал үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад аймагтаа уул уурхай эрчимтэй хөгжиж, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэнийг мэдэрч 2010 оноос ‘Говь брэнд’ оёдлын үйлдвэр байгуулжээ. Тухайн үед мэргэжилгүй 30 гаруй хүн ажлын байран дээр сургаж дадлагажуулан үндсэн ажилтнаараа бэлтгэж авсан байна. Үүний зэрэгцээ карьерийн үйл ажиллагаа явуулж орон нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах байгаа юм.

Тус компанийн ‘Говь брэнд’ оёдлын үйлдвэр 2010 оноос Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж, бүх төрлийн хөдөлмөр хамгааллын хувцасыг чанарын өндөр түвшинд оёж нийлүүлэх болжээ. Мөн импортыг орлох багажны сав, борооны цув зэрэг бүтээгдэхүүн орон нутагтаа анх удаа үйлдвэрлэж нийлүүлсэн байна.

‘Говь брэнд’ үйлдвэр тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан төдийгүй материал түүхий эдийн байнгын нөөц бүрдүүлж чадсанаараа давуу талтай. Эднийх Оюу Толгой компанийн Даланзадгад дахь  Бизнес хөгжлийн төвөөс зохион байгуулдаг оёдол эсгүүр, чанарын удирдлага, маркетинг зэрэг ур чадвар, бизнесийн мэдлэгийг дээшлүүлэх болон аюулгүй ажиллагааны төрөл бүрийн сургалтад хамрагджээ. Ингэснээр бүтээгдэхүүндээ чанарын хяналт тавих, ажлын байрандаа аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхэд томоохон түлхэц болсон юм. Өнөөдөр 20 хүнийг ажлын байраар хангасан, аймгийнхаа оёдлын үйлдвэрийн салбарт хөлөө олсон томоохон компани болоод байна.

Компанийнхан ‘Бизнес хөгжлийн төв’-өөс ханган нийлүүлэгчидээ сурталчлах, зах зээлийг нь өргөжүүлэх зорилгоор зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаануудад идэвхитэй оролцож, CIS компанийн ажлын хувцасыг үйлдвэрлэдэг болсон байна.

‘Баян уул’ компани цаашид оёдлын үйлдвэрээ тогтвортой, хэвийн ажиллуулах, карьерийн хүчин чадлаа сайжруулах, аймагтаа хөргөх зоорь байгуулах зорилготой ажиллаж байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн