Ганбатын Түвшинбат бол Технологийн сургуульд суралцаж байгаад алсын Америкийг зорих алтан боломж олсон нэгэн. Гэхдээ тэр алтан боломж тийм ч амархан олдоогүй гэнэ лээ. Юу гэвэл, Ютагийн их сургуульд элсэхээр анх удаа шалгалт өгөхдөө намтраа бичих, ярилцлагад орох гээд хамаг шалгуураа амжилттай давсан ч харамсалтай нь TOEFL-ийн шалгалтад ганцхан оноо дутсан гэж байгаа. Гэвч тэр шантарсангүй. Хэлний мэдлэгээ богинохон хугацаанд улам сайжруулж, хэдхэн сарын дараа мөрөөдөл болсон Америк тийш хөлгийн жолоо залжээ. Одоо тэнд металлургийн инженерийн мэргэжил эзэмшихээр сурч байна. Хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд эх орондоо ирнэ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.