ЦОГДЭЛГЭРИЙН ЧИМЭДЮДОН: Юта муж маань цөлөрхөг газар. Хэчнээн цөлөрхөг боловч цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж асар ихтэй. Иргэд нь түүнийгээ маш их хайрлаж, байнга тордож байх юм. Зундаа Оюу толгойн уурхай байрладаг Ханбогдоос ч илүү халуун, өвөлдөө цас их унадаг нутаг. Айх аюулгүй, тайван амгалан газар. Байрандаа Вашингтоноос ирсэн америк охинтой цуг суудаг. Их сайн охин, бид хоёр одоо их сайн найзууд болсон. Анх Америкт очоод гудамжаар нь үй түмэн машин давхилдах мөртлөө явган хүн цөөхөн үзэгдсэнд их гайхсан шүү. Тэндхийн залуус багаасаа бие дааж амьдралын утга учрыг таньдаг. Хүүхдээ 16-18 нас хүрэнгүүт нь аав, ээж нь унах машин авч өгөөд байр түрээслүүлээд л тусад нь гаргачихдаг юм билээ. Ийм хүнд чинь шоудах зав яаж олдох вэ дээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.