Зах зээлд арав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй ‘Петровис тос’ химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч АНУ-ын ‘Ексон-Мобил’ компанийн ‘Мобил’ брэндийн албан ёсны дистрибьютор, ОХУ-д үйлдвэрлэсэн бүх нэр төрлийн тос, тосолгооны материал, тусгай зориулалтын шингэнийг импортолдог компани юм.
Зургадугаар сарын жижиг дунд бизнесийн шилдгээр ‘Петровис тос’ компани шалгарчээ. Зах зээлд арав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй ‘Петровис тос’ химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч АНУ-ын ‘Ексон-Мобил’ компанийн ‘Мобил’ брэндийн албан ёсны дистрибьютор, ОХУ-д үйлдвэрлэсэн бүх нэр төрлийн тос, тосолгооны материал, тусгай зориулалтын шингэнийг импортолдог компани юм. Эднийх орон нутаг дахь шатахуун түгээх 400 гаруй станц, минимаркетаар бүтээгдэхүүнээ борлуулдаг, 1200 тонн тос, тосолгооны материал хадгалах зориулалтын агуулах, нефть бүтээгдэхүүний чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой. ‘Оюу толгой’-гоос гадна ‘Лейтон майнинг’, ‘Энержи ресурс’, ‘Багануур’, ‘Монголросцветмет’, МАК, УБТЗ, ИНЕГ зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг аж.
‘Оюу толгой’ компанийн үндэсний ханган нийлүүлэлтийг дэмжих багийн ажилтан Г.Мөнххуяг “шилдэг ханган нийлүүлэгчийг тодруулахдаа хамгийн их бүтээгдэхүүн, үйлчилгээг олон удаагийн гэрээгээр хугацаанд нь чанартай нийлүүлсэн, сав, баглаа, боодлын чанар зэрэг олон үзүүлэлтийг харгалзан дүгнэдэг юм. Сарын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарснаар компаниа олон нийтэд сурталчилж, жилийн шилдэг ханган нийлүүлэгчид өрсөлдөх боломжтой болдог” хэмээн ярилаа.
Хариулт үлдээнэ үү