Хэвлэлийн мэдээ: Ханбогдын малчид дөрвөн жил хашсан бэлчээрт малаа оторлож байна

Монгол улс, Өмнөговь аймаг- Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн зарим хэсэгт энэ жил зуншлага тааруу байжээ. Тиймээс Оюу Толгой компанийн ойролцоо нутагладаг малчид уурхайн хашаанд малаа бэлчээрлүүлэхийг хүсчээ. Оюу Толгой компанийн удирдлага энэ хүсэлтийг хүлээн авч, малчидтай гэрээ хийснээр өдөр бүр 7:00 – 20:00 цагт уурхайн хашааны амыг нээж, тодорхой заасан хэсэгт малыг нь оторлуулах болжээ. Одоогоор долоон айлын 2,500 орчим мал оторлож байгаа юм. Сүүлийн дөрвөн жил талбайг хашиж, мал бэлчээгүй учраас тэнд өвс, ногоо илүү сайн ургасан аж. Уурхайнуудаас Оюу Толгой компани анх удаа үйл ажиллагаа явуулж байгаа талбайнхаа хашаанд мал бэлчээрлүүлсэн нь энэ. Малчид мал тарга хүч ид авдаг намрын улиралд ийнхүү өвс, ногоо сайтай газар бэлчээрлүүлснээр өвөл, хаврыг хорогдолгүй давах эдийн засгийн ач холбогдолтой юм. Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчид Оюу Толгой уурхайн хашаанд намар, хаврын улиралд малаа нэг сарын хугацаатай оторлохоор тохиролцжээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.