Тус компани өнгөрсөн Оюу Толгой ХХК-ийн 2012 оны шилдэг ханган нийлүүлэгчдийн нэгээр шалгарч байсан юм. Энэ амжилтаа дахин бататгаж 2013 оны 4-р сарын шилдэг ханган нийлүүлэгчээр дахин шалгарсан байна.
'Глобал ацетилен' гагнуур, лабораторийн хийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Эднийх өнөөдөр ацетилан, нүүрсхүчил, азотын хий зэрэг 11 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани 2010 оноос Оюу Толгойд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлжээ. Үйлдвэрлэхийн зэрэгцээ нийлүүлэлт, тээвэрлэлтээ цогцоор нь гүйцэтгэсэн байна. Өнөөдөр тус компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50 хувийг дангаар нь Оюу Толгой ХХК-д нийлүүлж байгаа аж. 'Глобал Ацетилен' компани бүх бүтээгдэхүүнээ шингэн хэлбэрээр гадаадаас авчран, хийн төрөлд шилжүүлж савладаг. Анх үйлдвэрлэлээ 3 хүнтэй эхэлж байсан бол одоо 40-өөд хүнтэй болж өргөжсөн байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй хүмүүс манай улсад ховор учраас өөрсдөө сургаж бэлтгэдэг.
“Бид бүх төрлийн хий үйлдвэрлэгч гэдгээрээ Монголдоо анхдагч. Ихэнх компани нэг төрлийн хий дагнаж үйлдвэрлэдэг. Манайх нийлүүлэлт хийхээс гадна 5 төрлийн хий үйлдвэрлэж байна. Бид цаашид Өмнөговь аймгийн Ханбогд суманд салбараа байгуулахаар төлөвлөөд байгаа” хэмээн захирал Ц. Баттөр ярилаа. Тэрээр 'Оюу Толгой ХХК-д бүтээгдэхүүнээ нийлүүлснээр зах зээл дэх манай компанийн нэр хүнд өссөн. Энэ хэмжээгээр захиалга ч нэмэгдэж байгаа. Хийн үйлдвэрлэл нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай. Тиймээс даралтат хийн савтай аюулгүй ажиллах ур чадвар олгох 'Мэдлэг' нэртэй сургалтын төвийг тусгай зөвшөөрлийн дагуу байгуулж, өөрийн ажилтнуудаа төдийгүй харилцагч компанийн ажилтнуудыг сургаж байна” гэлээ.
Тус компани өнгөрсөн Оюу Толгой ХХК-ийн 2012 оны шилдэг ханган нийлүүлэгчдийн нэгээр шалгарч байсан юм. Энэ амжилтаа дахин бататгаж 2013 оны 4-р сарын шилдэг ханган нийлүүлэгчээр дахин шалгарсан байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.