Тайлан: 2-р дугаар улирлын үйлдвэрлэлийн мэдээ

Рио Тинто компани өөрийн шууд удирдлага дор байгаа аж үйлдвэрийн нэгжүүд, түүнийн дотор Оюу Толгой зэрэг төслүүдийн үйлдвэрлэлийн мэдээ, тайланг улирал тутам гаргаж олон нийтэд мэдээлдэг.

2013 оны 2-р дугаар улирлын (4, 5, 6-р сарын) тайланг саяхан гаргалаа. Үүнд анх удаа Оюу Толгой төслийн үйлдвэрлэлийн мэдээг оруулсан байна.

Цаашид, улирал бүрийн дараагийн сарын дундуур Оюу Толгой компанийн цахим хуудсанд эдгээр мэдээг тавих болно. Дараагийн тайланг 10-р сард, үүний дараагийнхийг 2014 оны 1-р сар болон 4-р сард тус тус гаргах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Рио Тинто компаний үйл ажиллагааны тойм –оос эсвэл шинээр гаргасан Туркойз Хилл Ресурс компаний хэвлэлийн мэдэгдлээс хүлээн авна уу.

Үйлдвэрлэлийн мэдээ (2013 оны 2-р улирал*)  
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 4,430
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга)  
Зэс(%) 0.42
Алт (г/т) 0.27
Мөнгө (г/т) 1.31
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) 50.2
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 26.1
Нийт үйлдвэрлэсэн металлууд  
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) 13.1
Баяжмал дахь алт (‘000 унциар) 21
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) 85

*Цаашид гаргах тайланд мөн борлуулсан баяжмалын мэдээг оруулна

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.