Рио Тинто компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал ноён Жан Себастьян Жак үзэгчдэд хандан Оюу Толгой компанийн ажилчдын хичээл зүтгэлийг өндөр үнэлж байгаагаа дурьдлаа.
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, өнөөдрийн түүхэн ач холбогдолтой үйл явдалд хуран цугларсанд талархал илэрхийлье. Манай ёслолд хүрэлцэн ирж, бидэнтэй хамт байсан Монгол улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Алтанхуяг, Уул уурхайн сайд Ганхуяг, бусад хүндэт зочдод гүнээ талархаж байна. Монгол Улсад, нийт Монголын ард түмэнд энэ ялдамд талархал илэрхийлье.
Оюу Толгой шиг дэлхийн түвшний асар том уурхай үйлдвэрлэлээ эхлүүлэх нь ховор байдаг. Энд хүрэлцэн ирсэн нь бахархалтай, бас хүндэтгэлтэй зүйл байна гэж санагдаж байна. Рио Тинтод бүх групп компанийн хамт олны нэрийн өмнөөс, Оюу Толгойн ажиллагсдад болон Монголын ард түмэнд баяр хүргэе.
Оюу Толгойн хувьд энэ бол урт, удаан аялал байлаа. Анхны нээлт хийсэн мөчөөс бараг 12 жил өнгөрлөө. Энэ нь удаан санагдах боловч, бидний төсөөлж буй 50 гаруй жилийн ашиглалтын хугацааны багахан л хэсэг юм. Энд цугларсан та бид энэ хугацаанд гарах сорилт, тулгарах бэрхшээлүүдийг хамт даван туулахын төлөө эрч хүчтэй ажиллах хэрэгтэй юм. Бид өөрсдийнхөө төлөө биш, бидний хойч үе, үр хүүхдийнхөө төлөө энэ хөрөнгө оруулалтаа хийж байгаа нь ойлгомжтой.
Жан Себастьян Жак-н хэлсэн үгтэй бүрэн эхээр нь танилцана уу.
Leave a Reply
You must be logged in to post a comment.