Т.Мөнхбат
Оюу Толгой ХХК-ийн, Нөөцийн стратеги ба шинэчлэлийн хэлтэс, үйл ажиллагаа төслүүд хариуцсан дэд захирал
'Төслийн нэг ойлголт – ил тод байдал' чуулган – 2013 оны 5 сарын 21
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа, хүндэт төлөөлөгчид өө,
Оюу Толгой ХХК-ийн нэрийн өмнөөс энэхүү арга хэмжээнд оролцож, төслийн талаарх танилцуулга хийх боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлье.
Би илтгэлдээ Оюу Толгой төсөл эхэлсэн түүхээс эхлээд өнөөдрийг хүртэл гаргасан амжилтын тухай мэдээлэл бэлтгэлээ. (Илтгэлийн хоёрдахь хэсгийг төслийн менежментийн системийн талаар АЙ ТИ-н хэлтсийн менежер Тулга танилцуулах болно).
Оюу Толгой төсөл нь манай улсын түүхэн дэх хамгийн том, дэлхийн давцан дээр одоогийн байдлаар мега төслийн хэмжээнд орж байна. Бид ямар ч дэд бүтэцгүй говь нутагт ердөө 30 орчим сарын хугацаанд уул уурхайн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэсийн ил уурхай, баяжуулах үйлдвэрийг босгож чадлаа.
Манай төр засаг, хөрөнгө оруулагчдын тогтвортой түншлэлийн үр дүнд НҮБ-ын гишүүн 44 орны 18 мянга орчим инженер-техникийн ажилчид хамтран Өмнөговь аймгийн нутагт улсынхаа түүхэнд тэмдэглэхүйц томоохон амжилтад хүрсэн нь энэ билээ.
Оюу Толгойд анх бид арав гаруй жилийн өмнө геологи-хайгуулын ажил, судалгаа шинжилгээ эхлүүлж байхад тэр үед тааралдсан жижиг алга, бор толгод ийм агуу их зэсийн нөөцтэй болно гэж төсөөлөөгүй явжээ. Гэтэл өнөөдөр энэ нь төсөл болон олон нийтийн тун сонирходог сэдвийн нэг болжээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.