Жижиг үйлдвэрлэлүүд тогтвортой хөгжиж байна

Захирал Д.Одонбаяр “Дэлхийд тэргүүлэгч том компанитай хамтран ажилласнаар худалдан авалт нэмэгдэж, орлого өслөө. Борлуулалт нэмэгдэж, зөвхөн хүнс, бараа биш гэр ахуй, тавилга болон авто машин сэлбэг хэрэгсэлийн худалдаа болон өргөжиж байна” хэмээн ярилаа

Өнөөдөр тус компани хүнсний дэлгүүр, гэр ахуйн барааны дэлгүүр, авто машинй сэлбэг, түрээсийн үйлчилгээ зэрэг 2-3 чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн ажилчдын тоогоо нэмж 10 гаруй болжээ.

– Үүний нэг жишээ бол 'Ханбогд баяжих' ХХК юм –

Өмнөговь аймагт уул уурхай хөгжиж, үүнийг дагаад жижиг, дунд үйлдвэрлэл эрчимтэй явагдах болжээ. Зарим жижиг үйлдвэрлэл үйл ажиллагаа, цар хүрээгээ нэмэгдүүлэх замаар өргөжиж байна. Ийм нэг жишээ бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын ‘Ханбогд баяжих’ компани юм.

Компанийн захирлын гэр бүлийнхэн 2002 оноос Ханбогд суманд хүнс, барааны дэлгүүр ажиллуулж эхэлжээ. Харин 2010 оноос Оюу Толгой компанитай хамтран ажиллах болсон байна. Ингэснээр бизнесийн хувьд томоохон ахиц дэвшил гарчээ. Захирал Д.Одонбаяр “Дэлхийд тэргүүлэгч том компанитай хамтран ажилласнаар худалдан авалт нэмэгдэж, орлого өслөө. Борлуулалт нэмэгдэж, зөвхөн хүнс, бараа биш гэр ахуй, тавилга болон авто машин сэлбэг хэрэгсэлийн худалдаа болон өргөжиж байна” хэмээн ярилаа. Эдний хувьд тогтвортой хөгжих, агуулахын үйл ажиллагаа явуулах зорилготой аж.

Өнөөдөр тус компани хүнсний дэлгүүр, гэр ахуйн барааны дэлгүүр, авто машинй сэлбэг, түрээсийн үйлчилгээ зэрэг 2-3 чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн ажилчдын тоогоо нэмж 10 гаруй болжээ.

‘Ханбогд баяжих’ ХХК 2010 оноос эхлэн Оюу Толгой компантай хамтран ажиллаж байна. Одоогоор хүнс, бараа нийлүүлж байна. Оюу Толгой компиантай хамтран ажиллаж бүтээгдэхүүн нийлүүлсэнээр бизнесийн хувьд маш их ахиц дэвшил гарсан. Тухайлбал худалдан авалт нэмэгдсэнээр орлогын хувь нэмэгдэж, борлуулат нэмэгдсэнээр бидний хийж буй бизнес зөвхөн хүнс, бараа байсан бол одоо гэр ахуй, тавилга болон авто машин сэлбэг хэрэгсэлийн худалдаа болон өргөжиж энэ хэмжээгээр улсад төлөх татварын хэмжээ, нийгмийн хариуцлага өндөрссөн. Үүнийг даган ажилчидын тоо нэмэгдэж одоогоор 10 гаруй ажилчинтай ажиллаж байна.

Ийнхүү орон нутагт жижиг дунд үйлдвэрүүд тогтвортой хөгжиж байна. Тиймээс 'Ханбогд баяжих' ХХК 12 сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.