Мэдэгдэл: Нислэг сэргээсэн тухай

 

Өмнөговь аймаг, Ханбогд сум – Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ) өнөөдрийн 17.20 цагаас эхлэн Оюу Толгой чиглэлийн нислэгийг хуваарийн дагуу үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн нислэг үйлдэж эхэллээ.

ИНЕГ-аас “Аэромонголиа” ХХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Оюу Толгой – Улаанбаатарын чиглэлийн Фоккер-50 агаарын хөлгийн нислэг саатсантай холбогдуулан шалгалтаа эхлүүлээд байсан юм. Уг онгоцонд нийт 34 зорчигч байсан ба зорчигчид болон нисэх багийн гишүүдэд гэмтэл бэртэл учраагүй болно.

Оюу Толгой компани шалгалтын чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Оюу Толгой ХХК нь өөрийн болон гэрээт байгуулагын ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарал хандуулан ажилладаг юм.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн