Өмнөговь аймаг, Ханбогд сум – “Аэромонголиа” ХХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Оюу Толгой – Улаанбаатарын чиглэлийн MNG-96 аялалын дугаартай Фоккер-50 агаарын хөлөг нь Оюу Толгойн нисэх буудлаас хөөрч байх үед үүссэн нөхцөл байдлын улмаас нислэг саатсан болно.
Онгоцонд сууж явсан 34 зорчигч, нисэх багийн гишүүдэд гэмтэл бэртэл учраагүй болно.
Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, Шинжлэн шалгах албанаас томилогдсон ажлын хэсэг холбогдох дүгнэлтийг гаргахаар ажиллаж эхэлсэн.
Оюу Толгой чиглэлийн бүх нислэгийг түр хугацаагаар цуцалсан ба нислэгийг сэргээсэн даруйд мэдэгдэх болно.
Хариулт үлдээнэ үү