Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаархи компанийн бодлогод Оюу Толгойн ажилчдын санал хамгийн чухал
Өмнөговь аймгийн нутагт манай улсын хамгийн том алт, зэсийн уул уурхайг ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтаа явуулж буй Оюу Толгой ХХК нь говийн бүсэд байрлах тус уурхай болон Ханбогд, Даланзадгад сум, Улаанбаатар хотод ажиллаж буй нийт ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангахын тулд олон төрлийн арга хэмжээ, санаачилгыг хэрэгжүүлж байна.
Эдгээрээс үр дүнтэй хэрэгжиж буй нэг санаачилга бол Оюу Толгой ХХК-ийн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинг тасралтгүй сайжруулахад чиглэсэн, “Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны зөвлөл”-ийг байгуулсан явдал юм. Тус зөвлөл нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаархи хууль, тогтоомжийг Оюу Толгой ХХК мөрдлөг болгон ажиллахад дэмжих, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого боловсруулахад туслалцаа үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, ажилчдын дунд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны соёлыг түгээх үндсэн зорилготой.
Компанийн хэлтэс тус бүрээс нэг ажилтан буюу нийт 13 гишүүн бүхий “Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны зөвлөл”-өөс гаргаж буй бодлого, төлөвлөгөө нь компанийн нийт ажилчдын эрүүл мэндийг сайжруулах, ажлын аюулгүй орчинг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг. Тухайлбал, ажилчдын эрүүл мэндийг дэмжсэн хөтөлбөр боловсруулахын тулд нийт ажилчдын дунд зүрх судасны өвчлөл, эрсдлийг тандах судалгааг анагаах ухааны мэргэжлийн байгууллагуудтай хамтран явуулж байна. Мөн Чингисийн өргөн чөлөө буюу оффисын барилгын өмнөх төв замд явган хүний гэрэл дохио суурилуулах тухай Улаанбаатар дахь оффисын ажилчдын зүгээс ирүүлсэн саналыг судлах үүднээс ШУТИС-ийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж байна.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Ажилчин бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах нь Оюу Толгой ХХК-ийн тэргүүн зорилт. Үүнийг хангаж ажиллахад манай компанийн нийт ажилчдын оролцоог дэмжиж ажилладаг “Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны зөвлөл” маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус зөвлөл нь Монгол улсын уул уурхайн салбарт эрүүл мэнд аюулгүй ажиллагааны шилдэг туршлагыг нэвтрүүлэх, нийгмийн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх Оюу Толгой ХХК-ийн зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байна” гэж хэллээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.