Монголын ирээдүйн хөгжлийг тодорхойлогч, манлайлагч залуус Оюу Толгой уурхайтай танилцаж байна

 


Зориг Сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн залуучууд
Оюу Толгой уурхайтай танилцаж байна

Манай улсын түүхэн дэх хамгийн том мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг Оюу Толгой ХХК хэрэгжүүлж байна. Мөн нийгэм, эдийн засаг, боловсролын хөгжлийг дэмжих бодлого, төлөвлөгөөгөө бодит ажил болгохын тулд олон талт хамтын ажиллагааг явуулж байна.

Тухайлбал, залуучуудыг дэмжих, боловсролын төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрийн боломжийг бүрдүүлэхэд Зориг Сантай хамтран ажилладаг. Ингэхдээ Зориг Сангийн Байгаль орчны манлайлагч, Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд Монголын ирээдүйн хөгжлийг тодорхойлогч залуу мэргэжилтнүүд, төгсөгч ангийн оюутнуудыг дэмжин ажиллаж байна.

Жил бүр зохион байгуулж буй төслийн талбайд зочлох боломжийг өнгөрсөн жил Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн залууст олгосон бол энэ удаа Залуу манлайлал хөтөлбөрийн залуучууд Оюу Толгой уурхайтай танилцаж байна.

Залуу манлайлал хөтөлбөрийн гишүүн Э.Эрболд “Би Оюу Толгой төслийн тухай өдөр бүр янз бүрийн мэдээллийг сонин хэвлэлээс үздэг байсан. Гэтэл яг газар дээр нь ирж үзэхэд үнэхээр сэтгэл хөдлөм асар том бүтээн байгуулалт энд явагдаж байгааг мэдэрч, ойлгож авлаа. Ийм боломжоор хангаж байгаа танай компанийнханд баярлалаа” гэсэн юм.

Энэ удаагийн Зориг Сантай хамтарсан айлчлалыг Оюу Толгой компанийн Олон талт хамтын ажиллагаа болон Байгаль орчны хэлтэс зохион байгуулж байгаа болно.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн