Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Монголын ирээдүй залуус та бүхний гарт бий

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюу Толгойн ажилчидтай нөхөрсөг яриа өрнүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөговь аймгийн нутагт алт зэсийн томоохон ордыг ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлынхаа 70 хувийг ардаа орхиод байгаа Оюу Толгой компанийн удирдлагуудтай уулзан, төслийн бүтээн байгуулалтын үйл явцтай энэ сарын 20-нд танилцсан.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Оюу Толгой уурхайн ажилчдын хоолны газар үдийн зоог барьж Монгол ажилчидтай уулзаж, Оюу Толгой төслийн ажил үйлс, ажилчдын амьдрал, ахуйн талаар нөхөрсөг яриа өрнүүлсэн юм.

Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны дэлхийн тэргүүний стандартыг манай улсад хөгжүүлж буй Оюу Толгой төслийн уурхайд гар бие оролцож, ажиллаж хөдөлмөрлөж байгаа нь хамгийн бахархалтай байгаа тухайгаа зарим ажилчид Ерөнхийлөгчид дуулгасан.

Харин энэ үеэр Оюу Толгой компанийн Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтан Д.Билгүүн Ерөнхийлөгчид хандаж “Эрхэм Ерөнхийлөгч таныг би 5 настай байхдаа л аавтай авахуулсан гэрэл зургаас тань харж, мэддэг болсон. Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын баатрууд дотор Ерөнхийлөгч та болон миний аав чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Өнөөдөр би 24 хүрч, Оюу Толгой төсөлд ажиллаж байна. Харин та 20 настай ардчилсан Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Монголд ардчиллыг та болон миний аав шиг олон хүмүүс бий болгож чадсан учраас өнөөдөр би болон миний найзууд хүчирхэг, хөгжлийн гараанд буй улсынхаа их бүтээн байгуулалтын нэг хэсэг болж чадаж байна. Бидний төлөө хийсэн бүх зүйлд тань баярлалаа” гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь “Одоо Монголын ирээдүй залуус та бүхний гарт бий. Бидний хийж бүтээсэн ажлыг та бүхэн л цааш нь үргэлжлүүлэх ёстой” гэсэн юм.

Оюу Толгой төсөл дээр 10 мянга гаруй монголчууд ажиллаж байгаа бөгөөд мөн Оюу Толгой компани Монгол улсын ирээдүйн ажиллах хүчнийг бэлтгэх зорилгоор манай улсын түүхэнд дэх хамгийн том мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн