Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгч компаниудыг шалгаруулна

 

"Эрдэнийн Говь"-ийн шилдэг 20 ханган нийлүүлэгч өнөөдөр тодорно

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Шилдэг ханган нийлүүлэгчийн “Эрдэнийн Говь” шагналд дотоодын нийт 47 компани нэр дэвшиж байгаа бөгөөд үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн түвшинд хийж гүйцэтгэсэн шилдэг тэргүүний үйл ажиллагаанд нь үндэслэн Ханбогд, Даланзадгад сумын шилдэг ханган нийлүүлэгчээс эхлээд Нийгэм, орон нутгийн хөгжил, Байгаль орчны тэргүүлэх удирдлага, Шинэ технологи нэвтрүүлэлт, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, Ажлын байр шинээр бий болгосон, Оюу Толгойн Шилдгийн Шилдэг Гран При гэх зэрэг нийт 20 шилдгийг өнөөдөр шалгаруулна.

Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа хариуцсан менежер Пол Гербер, “Өнөөдөр бид Оюу Толгой төслийн 2011 оны шилдэг 20 ханган нийлүүлэгчийг шалгаруулна. Энэ дунд Эрүүл, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, Эрүүл, аюулгүй ажиллагааны хөгжлийг дэмжигч төрөлд хоёр ханган нийлүүлэгчийг тодруулж, тэдний ажлын бүтээмж, амжилтыг үнэлэх гэж байгаад баяртай байна” гэсэн юм.

Тэрээр мөн “Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг мөрдлөг болгон ажилладаг орон нутгийн болон үндэсний ханган нийлүүлэгч компаниудын дэмжлэгээр Оюу Толгой компани уурхайн бүтээн байгуулалтынхаа 70 хувийн ард гарч чадлаа” хэмээн онцолсон юм.

Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах нь уул уурхайн компаниудын хамгийн чухал зарчим бөгөөд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны дэлхийн тэргүүн туршлагыг Монголын уул уурхайн салбарт хэвшүүлж буй Оюу Толгой компани нь зөвхөн уурхайн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг бус, нийт төслийн хэмжээнд энэ асуудлыг нэгдүгээрт тавьж, чиг үүрэг болгон ажиллаж байна. Үүний тулд Оюу Толгой компани нь олон улсын ISO14001 and OHSAS18001 стандартуудыг 2012 оны зургадугаар сар гэхэд бүрэн нэвтрүүлж, мөрдлөг болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн