Оюу Толгой ХХК уурхайн эзэмшлийн газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламж болгоно

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Ханбогд суманд мод үржүүлгийн газар байгуулж, 108 ширхэг хайлаас тариад байна.

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтэс нь 2003 онд байгуулагдсан цагаасаа уурхайн бүс дэх нутаг дэвсгэрт аливаа судалгаа, дүн шинжилгээний ажлуудыг холбогдох хууль дүрэм журмын дагуу явуулсаар ирсэн юм.

Төслийн үйл ажиллагаа нь байгаль орчин, уул уурхай, зам тээвэр, барилга, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй зэрэг нийгмийн бүхий л төрлийг хамарсан цогц хэлбэрээр явж байгаа бөгөөд холбогдох хууль, дүрэм журам, заавар, стандартуудын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй.

Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийнхний хийж буй үр дүнтэй ажлуудаас ганцханыг жишээ болгон дурьдая. Монгол Улсын Газрын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын хэрэгжилтийн хүрээнд Оюу Толгойн уурхайн лицензийн талбай буюу эзэмшиж буй газрын 10 хувиас доошгүй хэсэгт ногоон байгууламжтай болохоор ажиллаж байна.

Бүр тодруулбал, уурхайн олборлолт ашиглалтын явцад эвдрээгүй газрыг сонгон хайлаас, заг, сухай, бүйлс зэрэг ургамлуудыг ашиглан дуслын усалгааны систем бүхий төглүүдийг ойрын таван жилийн хугацаанд байгуулах юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүх нийтээр мод тарих өдөртэй болох үйл ажиллагааг дэмжиж, энэ ажлын хүрээнд өнгөрөгч онд Ханбогд сумын нутаг дахь Ундай голын сайр дагуу 300 орчим сухай, уурхайн нэгдүгээр босоо амны оффисын хашаанд 264 ширхэг улиас, Ханбогд суманд мод үржүүлгийн газар байгуулж, 108 ширхэг хайлаас тариад байна.

Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн усны нөөцийн асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Марк Ньюбай хэлэхдээ, “Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын байгаль орчны багц хуулиуд, дүрэм журмын биелэлтийн хэрэгжилтийг хангах, түүнийг тогтмол хянаж байх зорилготой Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан 46 хүний бүрэлдэхүүнтэй маш чадварлаг баг Оюу Толгой ХХК-д ажилладаг юм. Манай багийнхан байгаль орчны үнэлгээ зөвшөөрөл, хуулийн хэрэгжилтийг хариуцдаг бөгөөд 2002 оны долдугаар сараас төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний /БОНБНҮТ/ ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор нийт 23 БОНБНҮТ нэмэлт тодотгол тайлангууд нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна” гэлээ.

 
 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн