Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Дэд сайд Оюу Толгой компанийн хувь нэмрийг өндрөөр үнэлэв
Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) – Өмнийн Говийн Бүсэд дэлхийд томоохонд тооцогдох алт зэсийн уурхайг барьж байгуулж буй Оюу Толгой компани нь Монголын Паралимпын Холбооны зургаан тамирчныг ивээн тэтгэхээр болсноо зарлав. Эдгээр тамирчид нь 2012 онд Лондон хотноо болох Олимпийн үеэр Паралимпийн наадамд оролцох юм.
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Дэд сайд, Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Оюу Толгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей, Монголын Пара Хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Б.Батдорж зэрэг албаны хүмүүс оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр Лондонгийн Паралимпын тэмцээнд оролцох Монголын зургаан тамирчны ур чадвар, амжилтын талаар онцлон ярив.
Эдгээр тамирчдын нэг бол өнгөрсөн долоо хоногт болсон Монгол Улс Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн түүхт ойн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Гавъяат цолоор шагнуулсан Монголын Пара хөнгөн атлетикийн холбооны тамирчин Ж.Лхагважав юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тамирчин Ж.Лхагважавын хоёр удаагийн Олимпын тэмцээнд амжилттай оролцсон болон Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Азийн Аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль авсан зэрэг амжилтыг өндрөөр үнэлж, Гавъяат цолоор шагнасан билээ.
Харааны хөгжлийн бэрхшээлтэй марафон гүйлтийн тамирчин Ж.Лхагважав нь Оюу Толгой компанид олон улсын тэмцээнд шагнал хүртэж байсан бэлтгэлийн хувцсаа дурсгал болгон өгөв.
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Дэд сайд Д.Нямхүү хэлэхдээ “Компанийн нийгмийн хариуцлагаа маш сайн биелүүлж байдаг Оюу Толгой компани манай Пара хөнгөн атлетикийн тамирчдыг ивээн тэтгэж байгаад их баяртай байна. Тамирчид маань Олимпийн тоглолтод амжилттай оролцоно гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн тэрбээр нэмж хэллээ.
Оюу Толгой компанийн ТУЗ-ийн Дарга Г.Батсүх хэлэхдээ “Тамирчдын маань хичээл зүтгэл Оюу Толгой компанийн ажил үйлстэй олон шижмээр уялдан холбогдож байна. 2012 оны сүүлээр манай Паралимпын тамирчид Улаанбаатар хотын офис болон Оюу Толгой төслийн талбай дээр зочлон очиж, хөдөлмөр хамгаалалын ач холбогдлын талаар яриа, таниулга хийх юм. Манай компанийн “Аюулгүй ажиллагаа эхэнд, сүүлд, байнга“ гэсэн уриа Монгол Улсад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд ихээхэн чухал хувь нэмэр оруулсан билээ. Манай гэрээт болон гүйцэтгэгч монгол компаниудад энэ уриа ихээхэн нөлөөлж, аюулгүй ажиллагааг байнга анхааран ажилладаг болсон билээ” гэв.
Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей “Оюу Толгой компанийн хувьд ч тамирчидтай адилхан өндөр үзүүлэлт, ололт амжилтын төлөө ажилладаг билээ” гэж онцлон тэмдэглэв.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү