АНХААРУУЛГА!

Бусад цахим хуудсууд “Оюу толгой” компанийн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах болон Тендерийн бичиг баримтуудыг цахим хуудсандаа төлбөртэй тавьж байгааг “Оюу толгой” анхааралдаа авсан болно. Энэхүү цахим хуудсуудад “Оюу толгой” компани зөвшөөрөл олгоогүй болно. Оюу толгойн тендерийн бичиг баримтууд болон мэдээлэл нь зөвхөн “Оюу толгой” компанийн цахим хуудаст үнэ төлбөргүйгээр байрладаг ба уг зөвшөөрлийг аливаа гуравдагч талд олгодоггүй болно. Дээрхтэй адил хууль бус үйлдэлтэй тохиолдсон үедээ таныг төлбөр төлөхгүй байхыг зөвлөхийн зэрэгцээ “Оюу толгой ХХК”-ний procurement@ot.mn холбоосоор бидэнд мэдэгдэнэ үү.