– Оюу Толгой компани шинээр бий болгосон ажлын байрны үзүүлэлтээр тэргүүлж, төлсөн татварын хэмжээгээр 2 дугаар байр эзлэв –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК нь 2012 онд хамгийн олон ажлын байр шинээр бий болгосон, мөн Монгол улсын хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрээрээ Монгол улсын Засгийн газар болон МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулсан 2012 оны ТОП-150 аж ахуйн нэгжээс зургадугаарт шалгарлаа.
Оюу Толгой ХХК шинээр бий болгосон ажлын байрны үзүүлэлтээр тэргүүлж, төлсөн татварын хэмжээгээр хоёрдугаар байр, компанийн нийгмийн хариуцлага үзүүлэлтээр 11 дүгээр байрт шалгарсан юм. Шүүгчид шилдэг аж ахуйн нэгжүүдийн үзүүлэлтийг нэгтгэхдээ Оюу Толгой ХХК-ийн авилгалын эсрэг хүчин чармайлтыг онцгой үнэлсэн байна.
Оюу Толгой ХХК 6 дугаар сард зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг эхлүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр ямар ч орлого, ашиг олж эхлээгүй байгаа ч өнөөдрийн байдлаар улсад 870 гаруй сая ам.долларыг татвар, урьдчилгаа, төрөл бүрийн хураамж хэлбэрээр төлөөд байгаа болно. Үйлдвэрлэлийн үе шатанд байгалийн нөөцийн төлбөр төлж эхлэх тул энэ оноос татвар, хураамжийн хэмжээ улам бүр нэмэгдэх юм.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Энэ амжилт бол манай бүх ажилтны хувьд бахархууштай зүйл боллоо. Ажлын байр бий болгож, татвар төлж, дэлхийн шилдэг стандартыг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлж байгаа Оюу Толгой компани Монголын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсанд туйлын баяртай байна” гэлээ.
Тэрээр “Бүтээн байгуулалт үргэлжилж буй энэ үед төслийн эерэг нөлөөллийг үнэлж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх үед төслийн зүгээс хүмүүсийн амьдралд оруулах үр өгөөж нэмэгдэх нь тодорхой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Оюу Толгой 1,400 орчим ажлын байр шинээр бий болгосон. Хамгийн гол нь шинээр бий болж буй ажлын байр бүр иргэдийн амьжиргаа, амьдралд бодит үр өгөөжөө өгч байгаа гэдэгт итгэж байна” хэмээн хэлсэн юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.