Илтгэл: Оюу Толгой уурхайн Баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Уул уурхайн сайд Д.Ганхуяг

Оюу Толгой төслийн баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцохоор хуран цугларсан зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид болон Оюу Толгой компанийн нийт ажиллагсад Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Оюу Толгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай байгуулснаас хойш даруй 3 жилийг ардаа орхижээ.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр, Монгол Улсын Засгийн газар болон 'гуравдагч хөрш'-ийн хөрөнгө оруулагчдын хамтарсан Оюу Толгой компани нь уг төслийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Өнөөдөр миний бие Оюу Толгой хэмээх дэлхийд тэргүүлэх техник технологи, стандарт бүхий зэсийн баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын арга хэмжээнд уригдан оролцож байгаа завшааныг ашиглан Монгол Улсын Уул уурхайн сайдын хувиар болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс энэ бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

 

Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга
Галсангийн Батсүх

Улсын их хурлын эрхэм гишүүд, Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Уул уурхайн сайд тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид, гадаад орноос Монгол улсад суугаа элчин сайд нар, дипломат корпусын төлөөлөгчид, аймаг, сум, орон нутгийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн эрхэм төлөөлөгчид, ноёд, хатагтай нар аа:

Юуны өмнө энэхүү чухал арга хэмжээнд оролцохоор төр, засгийнхаа нүсэр их ажлыг зохицуулж, тус тусын ажил, амьдралын үнэт цагаас зарцуулж, хичээл зүтгэл гарган энд хүрэлцэн ирсэн та бүхэнд манай төслийг хэрэгжүүлж буй 18,000 орчим ажилласаг хамт олон, Оюу Толгой компанийн ТУЗ, түүний захиргааны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Монгол улс тусгаар тогтносны 101 жилийн босгон дээр, бас шинэ жилийн босгон дээр баярлууштай, бахархууштай шинэ мэдээгээ та бүхэнтэй хуваалцаж, шинэ үйлдвэрээ асаах энэхүү чухал үйл явдлыг тэмдэглэхээр хуран цугларах ховор аз завшаан тохиосонд миний бие нэн баяртай байна.

 

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал
Камерон МакРей

Өнөөдрийн энэ чухал ололт амжилт бол Оюу Толгойн хувьд ихээхэн бахархалтай мөч юм. Баяжуулах Үйлдвэрийг асааснаар, Оюу Толгойн анхны зэсийн баяжмалыг 2013 оны эхний улиралд үйлдвэрлэж эхлэнэ. Дараа нь удалгүй буюу дараа жилийн эхний хагаст зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлэнэ.

Төсөл хувиарын дагуу явж байгаа бөгөөд энэ бол бидний хамтын аялалын зөвхөн эхлэл билээ. Зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхэлснээр бид ил уурхайгаас буюу газрын гадарга дээрээс олборлосон хүдрийг боловсруулна. Оюу Толгойн баялгийн 80 хувь нь газрын гүнд байгаа учраас бидний аялалын зөвхөн 20 хувь нь дуусаад байна гэсэн үг юм. Монгол улс хамгийн их ашиг тусыг нь хүртэх Оюу Толгойн далд уурхайг 2016 онд ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байна.

  • Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРейн хэлсэн үгийг бүрэн эхээр нь харна уу.