– Оюу Толгой үйл ажиллагаагаа нээлттэй ил, тод явуулдаг –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй ил, тод явуулж ирсэн билээ. Үүний нэг томоохон жишээ бол Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ юм. Энэхүү үнэлгээг олон нийтэд нээлттэй хүргэж, иргэдээс ирсэн санал, асуултуудад компанийн зүгээс болон мэргэжлийн хүмүүс хариултаа хүргэлээ.
Оюу Толгой ХХК олон нийт болон орон нутгийн иргэдийн эдгээр саналыг эмхэтгэн өөрийн цахим хуудас дээр байрлууллаа. Оюу Толгой төслөөс нутгийн иргэд, байгаль орчин, ажилчдад үзүүлж болзошгүй байгаль орчин, нийгмийн нөлөөллийг үнэлэн, компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсдээ нийцүүлэн, нийгмийн хариуцлагыг түгээж, хэрэгжүүлэх, бизнесийн хариуцлагатай удирдлагыг чиглүүлэх зорилгоор энэхүү Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийсэн юм.
Энэхүү үнэлгээг www.ot.mn/esia цахим хуудас, Улаанбаатар хот дахь мэдээллийн төв, Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Баян-Овоо сум дахь салбар оффисуудаар дамжуулж олон нийтэд байнга нээлттэй байлгана.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.