Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойн Баяжуулах үйлдвэрийг асаахад 7 хоног үлдлээ

– Ирэх долоо хоногийн үйл ажиллагаа бол бид бүгдийн хувьд чухал, гэхдээ 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулж эхлэх нь хамгийн чухал билээ –

Монгол улс, Улаанбаатар хот – Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 600 орчим км зайд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрших зэс, алтны Оюутолгойн уурхайн Баяжуулах үйлдвэрийг асаахад бэлэн болсон тухай Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдлээ.

Тэрээр “Оюутолгой төслийн эхний үе шатыг амжилттай бүтээн байгуулахад хамгийн чухал нь Засгийн газар болон гуравдагч хөрш орны хөрөнгө оруулагчдын тогтвортой түншлэл нөлөөлөхөөс гадна энэхүү амжилтыг 44 орны 15 мянга орчим ажилчид, Монголын олон зуун компаниудын нөр их хөдөлмөрөөр бослоо” хэмээн хэллээ.

Оюутолгойн Баяжуулах үйлдвэрийг асааж, ажиллуулахад бэлэн болжээ. Баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлснээр ирэх оны эхний улиралд анхны баяжмалаа үйлдвэрлэж, эхний хагаст бүтээгдэхүүнээ олон улсад худалдаалахаар төлөвлөөд байгаа юм.

Баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаа 2012 оны 12 дугаар сарын 27-нд уурхайн талбайд болох бөгөөд тус төслийн хөрөнгө оруулагчдын төлөөлөл, компанийн ТУЗ, Улсын Их Хурлын гишүүд, Монгол улсын Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид урилгаар оролцох юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.