Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой Татвараа төлдөг баримтыг дэлгэв

– Татвар төлдөггүй болон сурталчилгаа худал гэсэн мэдээллийн талаарх няцаалт –

Монгол улс, Улаанбаатар хот – “Оюу Толгой ХХК санхүүгийн тайлангаа ерөөс өгдөггүй мөн гадуур баахан худлаа реклам тавьдаг” гэсэн гүтгэлэгийг зарим улс төрч хийснийг олон нийтийн хэвлэлд тавьсан байна.

Оюу Толгой ХХК санхүүгийн тайлангаа тогтмол өгч ирсэн. Үүнийгээ батлахын тулд бид 2012 оны 2-р улирлын санхүүгийн тайлангаа илгээсэн, түүнийг хүлээн авсан Монголын холбогдох албадын ажилтнуудын гарын үсэг, тамга тэмдэг бүхий санхүүгийн тайлангийн нүүр хуудсын хуулбарыг илгээж байна. Бид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар, бусад хураамж төлбөрөө тогтмол төлж, тайлагнаж ирсэн билээ.

"Уурхайн үйл ажиллагаа эхлээгүй байгаа. Гэхдээ энэ төслөөс зөвхөн 2010 – 2012 оны 9 дүгээр сарыг хүртэл нэг их наяд зургаан тэрбум төгрөг (804 орчим сая ам.доллар) – ийг төрөл бүрийн татвар хураамж, урьдчилгаа төлбөр хэлбэрээр Засгийн Газарт төлөөд байна. 1,06 их наяд төгрөгийн 437 тэрбум төгрөг нь улс, орон нутгийн төсөвт шууд төлсөн татвар юм. Үлдсэн 623 тэрбум төгрөгийг тодруулбал төрөл бүрийн хураамжид 15 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлд 31 тэрбум, мэргэжлийн сургалтын төсвийн санхүүжилтэд 18 тэрбум, бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ-д 231 тэрбум төгрөг, Засгийн Газарын урьдчилгаа төлбөр ба бусад санхүүжилт, шууд бус төлбөрт нийт 328 тэрбум төгрөг төлөөд байна" гэж Оюу Толгой ХХК-ийн санхүү эрхэлсэн ерөнхий захирал Жастин Карае хэлэв.

29:71 гэдэг бол худлаа гэж мэдэгдсэн нь Оюу Толгойн төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улс энэ төслөөс бий болох нийт мөнгөн урсгалын 71 хүртэлх хувийг хүртэнэ гэж Олон улсын валютын сангийн тооцоолсонд эргэлзэж буйг харуулж байна. Энэ тайлангийн эх хувийг Засгийн газрын дараах цахим хуудсаас авч болно.http://www.iltod.gov.mn/wp-content/uploads/2010/07/ADM-report.pdf.

Нэмэлт мэдээллийг:
Ч.Бүрэнбаяраас авч болно
Утас – 95099592

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.