Хэвлэлийн мэдээ: Ерөнхий ивээн тэтгэгчээр Оюу Толгой ХХК ажиллаж байна

– Дисковер Монголиа 2012 чуулга уулзалт 10 дахь жилдээ –

Монгол улс, Улаанбаатар хот – Уул уурхайн хөрөнгө оруулалтын 'Дисковер Монголиа – 2012' чуулга уулзалт энэ сарын 30-31-нд болно. Монголын уул уурхайн салбарыг дэлхийд танилцуулах зорилготой энэхүү чуулга уулзалт 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК ажиллаж байна. Энэ жилийн хувьд 'Дисковер Монголиа – 2012' нь 'Хайгуул, олборлолтоос хөгжил дэвшил өөд хамтдаа' уриатайгаар зохион байгуулагдах бөгөөд Оюу Толгой уурхай анхны хүдрээ боловсруулж эхлэхийн өмнө болж байгаагаараа онцлогтой юм. Үүний зэрэгцээ чуулганы үеэр зөвхөн Монгол бус дэлхийд Монголыг тойрсон ашигт малтмалын ямар зах зээл байгааг судалж мэдээлэл солилцох юм. Мөн 'Зүүн хойд Азийн эрдэс баялгийн бүтээгдэхүүний хэрэгцээ, нийлүүлэлт' сэдвээр ОХУ, Япон, Хятад, Солонгосоос мэргэжилтнүүд ирж илтгэл тавьж, зөвлөгөө өгөх аж. Ингэхдээ Монгол улс түүхий эд, эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ Зүүн хойд Азийн зах зээлд гаргахад ямар саад бэрхшээл, боломж байгаа талаар судалгаа шинжилгээг танилцуулах юм. Оюу Толгой ХХК энэхүү арга хэмжээний ивээн тэтгэгчээр найм дахь жилдээ ажиллаж байгаа юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр Оюу Толгой ХХК ажиллаж байна

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.