“Оюу толгой” компани 2024 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа.
Оюу толгойн шинэчилсэн стратегийн дөрвөн тэргүүлэх чиглэлийн хүрээнд онцлох мэдээллийг хүргэж байна.
Хамт олон: Аюулгүй ажиллагаа болон эрүүл мэнд, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт, боловсрол сургалтад зарцуулсан нийт хүн цаг, ажиллах хүчний тоон мэдээлэл
Хөрст дэлхий: Ус ашигласны төлбөр болон усны хэрэглээ, дахин боловсруулсан хаягдлын үзүүлэлт, мөн байгаль орчноо эрхэмлэн хамгаалах зорилготой хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн мэдээлэл.
Хамтын ажиллагаа: Орон нутгийн тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд, татвар, хураамж, бусад төлбөрийн талаарх мэдээлэл, дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө, Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн нийт худалдан авалтын үнийн дүнгийн талаарх мэдээлэл.
Хүртэх өгөөж: Үйлдвэрлэсэн баяжмал дахь зэс болон алтны хэмжээ, гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн талаарх мэдээлэл.