“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Оюу толгой” компани нэгдэн “100 сая мод” тарих амлалт өгсөн билээ.
Энэхүү үүрэг амлалтаа хэрэгжүүлэх хүрээнд бид жил бүр мод тарих үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулдаг бөгөөд 2023 оны “Намрын мод тарих өдөр” арга хэмжээ 10 дугаар сарын 14-ний Бямба гарагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Өнгөрсөн хавар манай ажилтнууд гэр бүлийнхээ хамтаар 2,000 модыг тарьж байсан бол энэ удаа 1200 мод нэмж тарин төглөө өргөжүүлэв.
Мод тарьж ургуулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцсон та бүхэндээ баярлалаа.