14 шинэ төгсөгчид хөдөлмөрийн гэрээндээ гарын үсгээ зурлаа

“Оюу толгой” компани 14 шинэ төгсөгчөөр бүл нэмлээ “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг “Шинэ төгсөгчийг төгөлдөржүүлэх” хөтөлбөрт энэ жил шалгарсан 14 шинэ төгсөгчид хөдөлмөрийн гэрээндээ гарын үсэг зурж, ажлын гараагаа эхлүүллээ. Шинэ төгсөгчийн хөтөлбөр 2011 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 128 залуус уг хөтөлбөрт хамрагдаад байна. Энэ жил шалгарч орж ирсэн 14 залуус маань дөрвөн жилийн хугацаанд манай компанид мэргэжлийнхээ чиглэлээр ажиллах бөгөөд цаашдаа өөрсдийгөө хөгжүүлж, идэвхи зүтгэлтэй ажилласан тохиолдолд энэ компанийн үндсэн ажилтан болох бүрэн боломж тэдэнд бий. Одоогоор хөтөлбөрт хамрагдсан залуусын 66 нь компаний үндсэн ажилтан болж ажиллаж байна. Шинэ төгсөгч хөтөлбөрийн залуучууддаа ажлын өндөр амжилт хүсье. Оюу толгойн гэр бүлд Тавтай Морил! Хөтөлбөрийн талаарх нэмэлт мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. http://ot.mn/шинэ-төгсөгчийн-хөтөлбөр/