“Оюу толгой” компани нь ханган нийлүүлэгчдийн ОЮУ мэдээллийн сангаа шинэчлэн, худалдан авалтын үйл ажиллагааг илүү үр ашигтай, харилцан уялдаатай болгох зорилгоор OASIS системийг нэвтрүүлэхээр боллоо. Ингэснээр ханган нийлүүлэгчид шинээр зарласан худалдан авалтын үйл ажиллагаанд оролцоход илүү хялбар болох юм.
Систем шинэчлэгдсэнээр ханган нийлүүлэгчдэд дараах давуу талыг бий болгож байна:
- Төвлөрсөн мэдээллийн сан: Ханган нийлүүлэгчдийн төвлөрсөн мэдээллийн сан OASIS–д бүртгүүлснээр ханган нийлүүлэгчид OASIS болон Ariba системээр дамжуулан худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох урилга хүлээн авах эрхтэй болно. Бүртгэлээ үүсгэж мэдээллээ шинэчлэснээр шинээр зарлагдаж буй тендерийн мэдээллийг цаг алдалгүй авах юм.
- Илүү хялбар: OASIS систем нь ойлгомжтой, хэрэглэхэд хялбар бүтэцтэй. Тендерт үнийн санал ирүүлэх урилга нь тендерт хэрхэн оролцох тухай зааварчилгаатай илгээгдэнэ.
- Найдвартай: OASIS систем нь төрийн мэдээлэл солилцооны ХУР системтэй холбогдсон тул ханган нийлүүлэгчдийн мэдээлэл үндэсний мэдээлэл солилцооны стандартын дагуу нууцлалтай байна.
OASIS системийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны долоо хоногоос эхлэн ашиглаж эхлэхээр болсон бөгөөд 6 дугаар сардаа багтаан бүрэн ашиглалтад оруулна.
Иймд одоогийн болон шинэ ханган нийлүүлэгчдийг OASIS системд цаг алдалгүй бүртгүүлэн, шинэ системтэй танилцахыг уриалж байна.
Хэрэв та ОЮУ ханган нийлүүлэгчийн системд бүртгэлтэй бол OASIS-д хэрхэн бүртгүүлэх вэ?
- https://oasis.ot.mn/ холбоосоор нэвтэрч хуучин ОЮУ системд бүртгэлтэй цахим хаягаа оруулж, “нууц үгээ мартсан” товчлуурыг дарж, нууц үгээ шинэчлэн нэвтэрнэ үү.
- OASIS системд нэвтрэнгүүт төрийн мэдээлэл солилцооны ХУР системтэй холбогдох зөвшөөрөл хүссэн цонх гарч ирнэ. ХУР системийн үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцсаны дараа “Зөвшөөрөх” товчийг дараарай.
- OASIS системийн хяналтын самбар цэсэнд OASIS системд бүртгүүлэх гарын авлагыг хавсаргасан болно. Системд нэвтрэхээсээ өмнө та бүхэн уг гарын авлагыг татаж аваад уншиж танилцаарай.
Одоо оролцож байгаа худалдан авалтын хүсэлтүүд ОЮУ систем дээр үргэлжлэн явагдаж, тухайн худалдан авалтын үйл явц дуусна. Шинээр зарлагдах бүх худалдан авалтын хүсэлтүүд OASIS систем бүрэн ашиглалтад ороход OASIS систем дээр явагдах болно.
Хэрэв та шинээр “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх гэж байгаа бол OASIS системд хэрхэн бүртгүүлэх вэ?
- https://oasis.ot.mn/ холбоосоор орж, “Нэвтрэх” хэсгийн “Бүртгүүлэх” товчийг дарна уу.
- Бүртгүүлэх хэсэг рүү орж цахим хаягаа оруулна уу.
- Таны цахим хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэх бөгөөд тухайн холбоос дээр дарж идэвхжүүлснээр бүртгэлээ эхлүүлнэ үү.
- Цахим хаяг болон бусад шаардлагатай мэдээллийг бөглөнө үү.
- Нууц үг үүсгэн, бүртгэлээ баталгаажуулснаар өөрийн профайл руу орох боломжтой болно.
OASIS системтэй холбоотой асуулт, аливаа асуудлыг шийдвэрлэхэд Дэмжлэг үзүүлэх баг танд тусална.
Та дараах хаягаар бидэнтэй холбогдоорой:
+976 11-331880 ext. 8888
oasisSupport@ot.mn
Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!