“Оюу толгой” ХХК-ийн Худалдан авалтын газраас Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад болон Ханбогд сумдад улирал тутмын нээлттэй мэдээллийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг уулзалтаар дараах мэдээллийг өгнө:
- Худалдан авах ажиллагааны бодлого
- “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болоход анхаарах зүйлс, тавигдах шаардлагууд
- Тендерийн үйл явц, баримт бичгийн шаардлага
- Ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх заавар
- Ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт.
Та бүхэн энэхүү уулзалтад оролцохыг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
Улаанбаатар хот
- Хэзээ: 2024 оны 3 сарын 25-ны 14:00 цагт
- Хаана: Blue Sky зочид буудлын Jade танхим
- Бүртгүүлэх линк: Улаанбаатар бүртгэл
Даланзадгад хот
- Хэзээ: 2024 оны 3 сарын 27-ны 14:00 цагт
- Хаана: Хан-Уул зочид буудал
- Бүртгүүлэх линк: Даланзадгадбүртгэл
Ханбогд сум
- Хэзээ: 2024 оны 3 сарын 28-ний 14:00 цагт
- Хаана: Үлэмжийн чанар Соёлын төв
- Бүртгүүлэх линк: Ханбогд бүртгэл