Монгол Улс, Улаанбаатар хот (ot.mn) – Өмнийн говьд зэс-алтны уурхайг бүтээн байгуулж буй Оюу Толгой ХХК-иас төслийн талбайд байрлаж буй гэрээт компанийн 30 орчим ажилчид өөрийн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийснийг мэдэгдлээ.
Эдгээр ажилчдыг өнөөдөр хэлэлцээнд оролцох үеэр ажлын байр нь түр хугацаанд эзгүй байсан бөгөөд одоогийн байдлаар уурхайд ажил хэвийн үргэлжлүүлж байна.
Эдгээр 30 ажилчны тал хувь нь дэд бүтцийн багт, үлдсэн хэсэг нь баяжуулах үйлдвэрт ажилладаг ажээ.
Уг хэлэлцээ нь Оюу Толгой компанийн ажилчдад хамааралгүй юм.
Оюу Толгой нийт 19,000 орчим ажилтан, ажилчидтай бөгөөд бүх ажил хуваарийн дагуу хэвийн явагдаж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.