– Хагас зууны өмнө голын голдрилд тохируулга хийсэнтэй Оюу Толгой болон орон нутгийнхан танилцлаа –
Монгол улс, Улаанбаатар хот -Ханбогд сумын малчид, иргэдийн төлөөлөл, Оюу Толгой компанийн мэргэжилтнүүд Дархан-Уул аймаг дахь Шарын голын нүүрсний уурхайн орчим дахь голын голдрилд тохируулга хийсэн байдалтай танилцлаа.
Уг голыг 1964 онд уурхайн талбайн хойд хэсгээр 1,5 км даялуулж урсгахаар урсцыг хаах далан, чиглүүлэх байгууламжийг барьжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл голын урсац болон байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүй байна.
Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцааны ажилтан Х.Бат-Эрдэнэ “Орон нутгийнхантай хамт голын голдирлд тохируулга хийсэн бодит жишээтэй газар дээр танилцлаа. Одоогоос 50 гаруй жилийн өмнө энэ ажлыг амжилттай хийжээ. Харин техник, технологи илүү хөгжсөн өнөө үед голын ус, байгаль орчиндоо сөрөг нөлөөгүй байхаар голын голдрилд хэсэгчилсэн тохируулга хийж болохоор юм байна гэдэг итгэл найдварыг бидэнд өглөө” гэсэн юм.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Ундай голын голдрилд хэсэгчилсэн тохируулга хийх ажлыг Оюу Толгой компани өрнүүлэхээр зэхэж буй. Тус гол нь ил уурхай, хаягдал чулуулгын овоолгыг хөндлөн дайрч гардаг. Иймд компанийн зүгээс Ундай голын голдрилд хэсэгчилсэн тохируулга хийж голын усыг ил уурхайн нүх рүү орохоос хамгаалах, голын голдрилд үзүүлэх нөлөөллийг бууруулах, урсцыг хэвээр нь хадгалахыг зорин ажиллаж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.