Хэвлэлийн мэдээ: “Оюу толгой” 2024 оны нэгдүгээр улирлын тайлан

Хэвлэлийн мэдээ:

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2024 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

2024 оны 1 дүгээр улирлын онцлох үйл явдал:

  • Гүний уурхайн олборлолт эхэлсний нэг жилийн ой 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр боллоо.
  • Гүний уурхайн агааржуулалтын Босоо ам 4-ийн нэвтрэлтийг амжилттай дуусгалаа.
  • “Оюу толгой” компани бусад аж ахуйн нэгж байгууллагыг усны зохистой хэрэглээнд уриалах, усны салбарын судалгаа шинжилгээний ач холбогдлыг таниулах, дэмжих, иргэд хувь хүмүүсийн шинэлэг шийдлийг урамшуулах зорилгоор “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулах уралдааныг санаачлан, 3 дугаар сарын 22-ны өдөр буюу Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран зохион байгууллаа.
  • Эх дэлхийн өдрийг тохиолдуулан, 4 дүгээр сарын 23-ны өдөр “Оюу толгой” компани “Гүнээсээ хайрлая Ханбогдын усны чуулган”-ыг Монголын Гидрогеологи, Геоэкологийн холбоо, Өмнөговийн Засаг даргын Тамгын газар, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Гурван талт зөвлөлтэй хамтран Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулан, газрын доорх усны ордын онцлог, нөөцийг тооцох арга аргачлал, хяналт шинжилгээг хэрхэн хийдэг, мэргэжлийн байгууллагуудын ямар оролцоотой байдаг гэх мэт бодит мэдээллүүдийг иргэд хүргэлээ.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/49 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын нэмэлтийг (Журмын нэмэлт)-ийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ажилтнуудаас гарсан санал, шаардлагын дагуу “Оюу толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (ҮЭХ)-ны төлөөллөөс бүрдсэн Хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 20 гаруй удаагийн уулзалт зохион байгуулан, нийт ажилтан, тэдний гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чиглэсэн хамтын тохиролцоонд хүрлээ.
  • Оюу толгой” компани мэдээллийн ил тод байдлыг хангах хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай ойр хамтарч ажилладаг бөгөөд 2023 оны 10 дугаар сард болсон Уул уурхайн долоо хоног арга хэмжээний үеэрх нээлттэй уулзалтын үргэлжлэл болгон 4 дүгээр сарын 19-ний өдөр үндэсний хэмжээний томоохон иргэний нийгмийн байгууллагуулын удирдлага болон төлөөллийг уурхайн цогцолбортоо хүлээн авч уулзлаа. Энэ үеэр уурхайн үйл ажиллагаа болон байгаль хамгааллын чиглэлээр хийгдэж буй санаачилга, ажлуудын талаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж, ил тод санал солилцлоо. Сэдэвчилсэн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах юм.

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2024 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.

Бид гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд энэ улиралд 13 хүдэр булгуурыг тэсэллээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшингийн нийт хүдэр буулгуурын тоо 99 боллоо. Манай хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө аюулгүй ажиллагааг ханган гүний уурхайгаа ахиулан ажилласаар байна.

Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба нэгдүгээр улирлын эцэст 94 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгана. Анхдагч бутлуур 2-ын барилгын ажил 2023 оны 12-р сард эхэлсэн бөгөөд 2025 оны эцэс гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн тайлан

  • Аюулгүй ажиллагааг ямагт эн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийг 0.11-д барин, 200,000 хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилгоо биелүүллээ.
  • Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгойн уурхай нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага ус ашигладаг ус ашигладаг (2024 оны 1-р улиралд 0.29 шоо метр ус ашигласан) бөгөөд усыг хамгийн хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.
  • Нийт ажилтны 97.3 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтнуудын 23.5 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
  • Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 10.9 их наяд төгрөг буюу 4.5 тэрбум ам.долларыгтатвар, хураамж хэлбэрээр төлжээ. Үүнд, үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана. Харин 2024 оны нэгдүгээр улиралд 629 тэрбум төгрөг буюу 185 сая ам долларыг татвар, хураамж хэлбэрээр төлсөн байна.
  • Нэгдүгээр улиралд 693 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд үүнээс 538 нь дотоодын ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 89 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээнийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
  • Нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

  • Гүний уурхайн олборлолт нэмэгдсээр байгаа бөгөөд зэсийн үйлдвэрлэл 2024 оны эхний улиралд 8 хувиар өссөн байна. Бид энэ улиралд гүний уурхайгаас 1.67 хувийн зэсийн дундаж агуулгатай 1.3 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.39 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.0 сая тонн хүдэр тус тус олборлосон байна.
  • Гүний уурхайнуурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, гуравдугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,076 болон 1,150 метрт хүргэлээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,130 болон 1,176 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гүний уурхайн агааржуулалтын Босоо ам 4-ийн нэвтрэлтийн барилгын ажлыг 4-р сард амжилттайгаар дуусгалаа. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвтэй байна. Гүний уурхайнуурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгахад ойртож байна.

 

Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов.