Хэвлэлийн мэдээ
“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН
Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.
Бид гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 14 хүдэр булгуурыг дөрөвдүгээр улиралд тэсэллээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшингийн нийт хүдэр буулгуурын тоо 86 боллоо. Ингэснээр манай баг, хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байна.
Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба 2023 оны дөрөвдүгээр улирлын эцэст 88 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү туузан дамжуургыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн, 2024 оны дөрөвдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах төлөвтэй байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр улиралд Рио Тинто, Оюу толгой болон Монгол Улсын Засгийн Газар УИХ-ын 103-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах тал дээр үргэлжлүүлэн хамтран ажиллалаа.
2023 оны онцлох амжилтуудаас:
- Өнгөрөгч оны 3 дугаар сарын 13-ны өдөр гүний уурхайн олборлолтоо амжилттай эхлүүллээ.
- “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе” шинэчилсэн стратегиа танилцуулж, ирэх арван жилийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ Хамт олон, Хамтын ажиллагаа, Хөрст дэлхий, Хүртэх өгөөж хэмээн тодорхойллоо.
- Дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 40.4 их наяд төгрөгт хүрэв.
- Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд хариуцлагагүй уул уурхайгаас үүдэн эвдэрч, сүйдсэн 400.4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлээ.
- Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай Дархан-уул аймгийн нутагт 187 га газрыг нөхөн сэргээх хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
- Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээг доод түвшинд хадгаллаа.
- Монгол эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих “80 насалъя” аянаа гуравдах жилдээ хэрэгжүүлж байна.
- МҮХААТ-ийн “Entrepreneur-2023” арга хэмжээний үеэр “Оюу толгой” компани 2023 оны “Шилдэг дотоодын ханган нийлүүлэгч” байгууллагаар шалгарлаа.
- БСШУЯ-аас “Оюу толгой” компанийг “Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч” байгууллагаар шалгарууллаа.
- “Оюу толгой” компани хүний нөөц бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг “Mongolia Talent Network” олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар уул уурхайн салбар дахь “2023 оны Ажиллахад хамгийн таатай компани”-аар шалгарлаа
Үйлдвэрлэлийн тайлан
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилгоо биелүүллээ.
- Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2023 оны 4-р улиралд 0.31 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.
- Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” компанийн нийт ажилтнуудын 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
- Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 10.3 их наяд төгрөг буюу 4.3 тэрбум ам.долларыгтатвар, хураамж хэлбэрээр төлжээ. Үүнд үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
- Дөрөвдүгээр улирлын байдлаар 969 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 700 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 89 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
- Дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
Үйлдвэрлэлийн мэдээлэл
- 2023 оны дөрөвдүгээр улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны дөрөвдүгээр улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 26 хувиар өссөн. Энэ улиралд 1.59 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.42 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.7 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
- Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, 12 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 923 болон 1,013 метрт хүргэлээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,130 болон 1,176 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвтэй байна. Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртож байна.
“Оюу толгой” уурхайн үйлдвэрлэлийн мэдээлэл
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
2022 оны 2-р улирал | 2022 оны 3-р улирал | 2022 оны 4-р улирал | 2023 оны 1-р улирал | 2023 оны 2-р улирал | 2022 оны хагас жил | 2023 оны хагас жил | 2023 оны 3-р улирал | 2022 оны 4-р улирал | 2023 оны 4-р улирал | |
Боловсруулсан нийт хүдэр (‘000 тонноор) | 9,685.34 | 10,685.00 | 9,410.53 | 10,287.58 | 9,708.84 | 19,265.89 | 19,996.42 | 29,685.23 | 39,361.42 | 39,287.70 |
Ил уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 9,224.90 | 10,140.72 | 8,900.21 | 9,612.80 | 8,808.56 | 18,544.88 | 18,421.37 | 27,210.08 | 37,585.81 | 35,924.21 |
Гүний уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 460.45 | 544.28 | 510.32 | 674.77 | 900.28 | 721.02 | 1,575.05 | 2,475.15 | 1,775.61 | 3,363.48 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (дундаж): | ||||||||||
Зэс (%) | 0.4 | 0.42 | 0.45 | 0.49 | 0.52 | 0.4 | 0.51 | 0.51 | 0.42 | 0.51 |
Алт (г/у) | 0.26 | 0.22 | 0.21 | 0.22 | 0.21 | 0.29 | 0.21 | 0.23 | 0.25 | 0.23 |
Мөнгө (г/у) | 1.15 | 1.32 | 1.21 | 1.3 | 1.34 | 1.2 | 1.32 | 1.36 | 1.24 | 1.38 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (ОТ): | ||||||||||
Зэс (%) | 0.39 | 0.4 | 0.41 | 0.43 | 0.41 | 0.39 | 0.42 | 0.41 | 0.40 | 0.41 |
Алт (г/у) | 0.26 | 0.22 | 0.2 | 0.21 | 0.19 | 0.29 | 0.2 | 0.22 | 0.25 | 0.22 |
Мөнгө (г/у) | 1.12 | 1.28 | 1.14 | 1.16 | 1.1 | 1.19 | 1.13 | 1.15 | 1.20 | 1.17 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (Гүний уурхай): | ||||||||||
Зэс (%) | 0.56 | 0.82 | 1.03 | 1.36 | 1.56 | 0.51 | 1.47 | 1.57 | 0.75 | 1.57 |
Алт (г/у) | 0.24 | 0.22 | 0.29 | 0.35 | 0.38 | 0.22 | 0.36 | 0.37 | 0.24 | 0.37 |
Мөнгө (г/у) | 1.73 | 2.16 | 2.54 | 3.26 | 3.67 | 1.48 | 3.49 | 3.66 | 2.00 | 3.59 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) | 146.04 | 173.58 | 151.94 | 201.76 | 200.26 | 290.29 | 402.02 | 599.67 | 615.81 | 795.67 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 20.92 | 20.9 | 21.29 | 21.1 | 21.39 | 20.96 | 21.24 | 21.25 | 21.02 | 21.13 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: | ||||||||||
Зэс (‘000 тонноор) | 30.56 | 36.28 | 32.34 | 42.58 | 42.83 | 60.85 | 85.4 | 127.42 | 129.47 | 168.09 |
Алт (‘000 унцаар) | 47.63 | 42.72 | 34.22 | 44.07 | 40.35 | 106.85 | 84.42 | 135.65 | 183.79 | 177.31 |
Мөнгө (‘000 унцаар) | 201.29 | 255.64 | 203.57 | 266.15 | 267.51 | 411.92 | 533.66 | 820.22 | 871.13 | 1,086.23 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: | ||||||||||
Зэс (‘000 тонноор) | 35.27 | 41.85 | 25.28 | 41.38 | 43.24 | 65.2 | 84.62 | 127.35 | 132.3 | 165.72 |
Алт (‘000 унцаар) | 67.91 | 56.04 | 26.18 | 43.96 | 40.41 | 125.27 | 84.37 | 133.09 | 207.5 | 174.59 |
Мөнгө (‘000 унцаар) | 223.63 | 281.53 | 151.69 | 241.51 | 257.5 | 402.9 | 499.01 | 768.14 | 836.1 | 1,007.72 |
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 25,550.05 | 26,101.90 | 21,314.94 | 21,906.04 | 23,367.00 | 49,936.14 | 45,273.04 | 69,381.82 | 97,352.985 | 93,419.43 |
Борлуулсан баяжмал | 175.3 | 211.08 | 126.71 | 205.64 | 215.09 | 323.65 | 420.73 | 629.17 | 661.4 | 823.18 |
Металл авалт (%) | ||||||||||
Зэс | 81.36 | 80.9 | 79.93 | 82.45 | 83.19 | 79.77 | 83.85 | 83.55 | 80.01 | 82.76 |
Алт | 59.14 | 56.63 | 56.1 | 59.27 | 60.54 | 59.35 | 61.52 | 61.37 | 58.19 | 60.47 |
Мөнгө | 57.84 | 57.04 | 56.3 | 61.2 | 62.11 | 56.01 | 62.91 | 62.80 | 56.39 | 62.04 |